
Барилга байгууламж барих гэхээр иргэд босоод ирдэг. Энэ иргэдийн гомдол, тэмцлийг газрын зөвшөөрөл олгогч тал (М.Энхболд) хариуцах ёстой. Уг нь тэрээр 120 мянгатын оршин суугч нарт гаргасан шийдвэр, өгсөн зөвшөөрлөө тайлбарлаад сууж байх ёстой байтал шинэхэн хотын дарга очоод цуцлав гэнэ үү. Мундаг уу. Оршин суугч нартай зөвшилцөлд хүрчихсэн тохиолдолд газрын гэрчилгээ олгосон байх учиртай. Хотын захиргаа иргэдтэй зөвшилцөлд хүрээгүй, шийдмэг биш учраас иргэд мөнгө нэхэх, ажил гацаагаад аж ахуй нэгж хохирдог болжээ. Төр гаргасан шийдвэрээ хамгаалж чадахгүй байгаа учир аж ахуй нэгжүүд иргэдтэйгээ учраа олохын тулд рекэт нарыг хүртэл хөлслөдөг болсон байх юм. Ш.Баярсайханыг татвараа сайн төлдөг, жижиглэнгийн худалдаагаараа дагнадаг, бусадтайгаа өрсөлддөг, 5-10 мянган ажлын байр голдуу эмэгтэйчүүдэд гаргасан "шуналтай" этгээд гэж боддог. Зүхэж хараасаар, сонгууль болгоноор "саасаар" энэ муу хэдийнхээ зүрхийг нь аваад хаячихсан даа.
Б.Жаргалсайхан
Эх сурвалж: zuv.mn