ХӨСҮТ:"Улаанбурханы хавьталд орсон 7220 хүн хяналтад байна"

ХӨСҮТ:"Улаанбурханы хавьталд орсон 7220 хүн хяналтад байна"

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний 141 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдахыг албаныхан зөвлөж байна.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн Тандалтын албаны их эмч Н.Сувдмаа "Улаанбурхан өвчний хавьталд орсон 7220 хүнийг хяналтад авч, ажиглалт хийж байна. Анх хоёрдугаар сарын 14-нд бүртгэгдсэн зөөвөрлөгдсөн тохиолдлоос хойш сүүлийн 14 хоногт улаанбурхан өвчний халдвар огцом нэмэгдсэн. Тухайлбал, Улаанбаатар хот, Дундговь, Өмнөговь аймгуудад хамгийн ихээр бүртгэгдэж, тохиолдлын тоо буурахгүй байна. Батлагдсан тохиолдлыг насны хувьд авч үзвэл 10-14 насныхан илүүтэй өвчилж байна.  Тийм учраас бид ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудаар дамжуулж, эцэг эхчүүдтэй холбогдож хүүхэд нь товлолт вакцин хийлгэсэн эсэх мэдээллийг нягталж байна" гэлээ.

May be an image of text that says 'унДэСниЙт теВ УЛААНБУРХАН евчний нехцел БАЙДЛЫН мэдээ (2025 оны дугаар сарын 30-ны байдлаар) 141 80 80 10 51 Θвчлел, хуйсэор 75 Батлагдсан Эмнэлэгт Гэрээр Эдгэрсэн Сэжигтэй Хавьтал 66 141 7220 Овчлел, байршлаар эр Уг.69 0-1 эМ 70 60 Θвчлел, насны булгаэр 57 40 13 18 ОмГ-13 11 A-23 9cap 16 사 6g ន мэдээлэл ABAX УТАС: 89016199, 75103100 ВЕБСАЙт: www.nccd.gov.mn Халдварт Судлалын Ундэсний Тев Pe 55 2 ТУН ВАКЦИН 3 ДАВХАР ХАМГААЛАЛТ CETLLDO УЛААНБУРХАН ГАХАЙ ХАВДАР VACCINE УЛААНУУД'

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан