Их хуралд хаягласан хүний эрхийн ноцтой таван зөрчил


Энэ жилийн Хүний эрхийн олон улсын өдөр дэлхийн үндсэн хууль  гэгддэг хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсны 70 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.

ХЭҮК-оос жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд тохиодог энэ өдрийг угтсан өргөн хүрээтэй, далайцтай ажлыг бүтэн жилийн турш зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн хүний эрхийн өдрөөр ХЭҮК, иргэний нийгмийн байгууллагууд хүний эрх, эрх чөлөөг хөндөж дуу хоолойгоо хүргэлээ.

 “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СТАТИСТИК ҮР ДҮНГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОХ ХЭРЭГТЭЙ”
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Монгол Улс олон улсын гэрээ, конвенцуудыг соёрхон батлах, нэгдэн орсон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх байранд явж байна. Мөн НҮБ-аас батлан гаргасан хүний эрхийн үндсэн 18 гэрээний 17-д нь нэгдэн орсон эхний 10 улсын нэг юм. Манай оронд хүний эрхийг хамгаалах тогтолцоо бий болсон ч хүний эрхийн зөрчил ялангуяа, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах зэрэг ноцтой зөрчил буурахгүй. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр явуулж байгаа төр, нийгмийн байгууллага, иргэдийн үйл ажиллагаа, хүчин чармайлт тэр бүр үр дүнд хүрэхгүй байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санаа, хүний эрх, эрх чөлөөг удирдлага болгон олон улсын хамтын нийгэмлэг 2030 он хүртэл хэнийг ч үл орхих, хүн бүрийг хөгжлийн үйл явцад оролцуулж, үр шимийг нь хүртээх, аль болох гачигдах зовлон, айх аюулгүй дэлхий ертөнцийг бий болгох зорилгоор “Эх дэлхийгээ шинэчлэе: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр – 2030” баримт бичгийг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Монголчууд бидэнд үлдэж байгаа 12 жилийн хугацаанд урд өмнөхөөсөө хэд дахин илүүг бодож, илүүг сэтгэж, илүүг хийж байж энэ зорилгод хүрэх сорилт тулгараад байна” гэсэн юм.

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг “Бид ярих, шүүмжлэхдээ сайн ч алхам алга. Эрүүл аюулгүй орчинд амьдарна гэдэг ерөнхий атал цаашид амьд явах уу, үгүй юү гэдэг л асуудал. Энэ бол зөвхөн төв суурин газарт биш уул уурхайн салбарт байна.

Олон улсын гэрээ конвенцийг дотоодын хууль тогтоомж, шүүхийн практикт, нэвтрүүлэх асуудал сул. Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдээс гадна эрчүүдийн хүчир­хийллийн асуудлыг ярих цаг нь болсон. Ялангуяа, хөдөө орон нутагт хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг ил тод гаргахгүй бол нуугдмал хэвээр байна. Хууль хяналтын байгууллагын мэдээлэл, илрүүлэлт чухал байна. Өнгөрсөн жил 198 хүүхэд хүчирхийлэлд өртөж эрүүл мэндээрээ хохирсон бол энэ жил энэ үзүүлэлт 345 болж өссөн. Энэ бол цагдаагийн байгууллагад хүүхдийг хамгаалах урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдсантай холбоотой илрүүлэлт өндөр байгаа юм. Иргэд хандлагаа өөрчилж, хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай. Эмнэлэг, цагдаагийн байгууллагын мэдээллийн сүлжээг холбох, төрийн байгуул­лагуудын статистик үр дүнг хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбох хэрэгтэй. Ингэснээр мэдээллүүд үнэн бодит болж олон нийтэд нээлттэй болж чадна” гэлээ.
Энэ жилийн хүний эрхийн өдрөөр ХЭҮК, иргэний нийгмийн байгууллагууд хүний эрх, эрх чөлөөг хөндөж дуу хоолойгоо хүргэлээ.
ХЭҮК-оос УИХ-д 17 дахь илтгэлээ өргөн бариад байгаа юм. Тус илтгэлд ХЭҮК-оос цаг алдалгүй хэрэгжүүлэх 16 санал, зөвлөмжийг хүргүүлсний дотор Монгол Улсад ноцтой зөрчигдөж буй хүний эрхийн  зөрчлүүдийг нэрлэжээ. Үүнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, бай­галийн тэнцэл алдагда­хаас хамгаалуулах эрхийн асуудлаар шийдвэр гар­гуулах, уул уурхайн үйл ажил­лагааны стандарт, хүний аюулгүй байдал болон хүрээлэн буй ор­чинд үзүүлдэг сөрөг нөлөөл­лийг багас­гах, уур­хайн хаалт, нөхөн сэр­гээл­тийг олон улсын жишигт нийцүүлэн гүй­цэт­гэх асуудлыг зохи­цуул­сан хуультай болох, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг арилгахыг онцолжээ. Мөн хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах талаар хууль тогтоомжид заасан үйл ажиллагааг цаг тухайд нь хэрэгжүүлж олон нийтэд тогтмол мэдээлж байх, цэвэр усны түгээлт, хэрэглээнд хэмнэлтийн горим болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд саарал ус ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх асуудлыг зохицуулсан бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэхийг тусгасан байна.

Түүнчлэн иргэдийг амьдрах байраар хангасан нөхцөлд газар чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгийг буулгах, гэрээгээр тохирсон хугацаанд байр олгоогүй нөхцөлд үүрэг хүлээсэн төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж бүрэн хариуцдаг зохицуулалттай болох, Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, гэмт хэргийн улмаас хохирсон амь нас, сэтгэл санаа болон гэмтлийн улмаас дахин нөхөн сэргээгдэхгүй эрүүл мэндэд учирсан эдийн бус хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх, тооцох аргачлалыг холбогдох байгууллагууд нэн даруй батлан гаргаж практикт хэрэглэх санал зөвлөмжийг хүргүүлжээ.

ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛД ТУСГАЙЛАН АНХААРАХААР БОЛОВ
Хүний эрхийн үндэс­ний комисс Монголын эмэгтэйчүүдийн холбоо охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хамтран ажиллахаар боллоо. Гурван жилийн хугацаатай хэрэгжих санамж бичигт комиссын дарга Ж.Бямбадорж, Монголын эмэгтэй­чүү­дийн холбооны ерөн­хий­лөгч Б.Оюунгэрэл нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Энэ үеэр охид, эмэгтэйчүүдийн эсрэг, жендерт суурилсан хү­чир­­хийлэл, бэлгийн бо­лон нөхөн үржихүйн эр­хийн зөрчил тулгамд­сан асуудал болоод буйг онцлов. ХЭҮК-оос өсвөр насны охид бо­лон хөгжлийн бэрх­шээл­­тэй охид, эмэгтэй­чүү­­дийн бэлгийн б­о­лон нөхөн үржихүйн эр­хийн чиглэлээр судал­гаа хийж, НҮБ-ын Хөгж­лийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажиллагааг явуулж байгаа. Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах, хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулах зэрэг цөөнгүй ажлыг хийж байгаа аж. Харин эмэгтэйчүүдийн бай­гууллагатай хамт­ран ажилласнаар эмэгтэй­чүүдийг хамгаалах чиг­лэлд зорилтот бүлэгт хүрч ажиллахад дөхөм болно гэж найдаж буйгаа ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хэлсэн юм.

“ЭРХЭЭ ДАРХЛААЖУУЛЪЯ-ТА Ч ЭРХЭЭ ХАМГААЛ”
Хүний эрхийн олон улсын өдрөөр иргэний нийгмийн байгууллагууд төв талбайд “Эрхээ дархлаажуулъя- Та ч эрхээ хамгаал” нээлттэй өдөрлөгийг  зохион байгуулсан юм. Энэ үеэр иргэд хүний эрх, эрх чөлөөний талаар мэдлэггүйгээсээ болж эрхээ эдлэх, бусдын эрхийг хүндэтгэх чадвар­гүйгээс  амьдрах орчноо хүний эрхэд ээлтэй бус болгож байдаг. Тэгвэл энэ байдлыг өөрчлөх үүднээс Монгол Улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон бусад ТББ нэгдэж иргэдэд эрхээ хамгаалах, цаашлаад хүн бүр хүний эрхийн хамгаалагч байх, мэдээлэл олгож, эрхээ хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо илэрхийллээ.  Тухайлбал, хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүний эрх хамгаалагчийн тунхаглал гэж юу болох, хүний эрхийг хөхиүлэн дэм­жих, хамгаалах чиг­лэ­лээр хийж буй үйл ажил­лагаа, алсын хараа, ололт амжилт, туршлагаа хуваалцсан юм.


Эх сурвалж: Зууны мэдээ сонин
С.УЯНГА
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан