З.Энхболд: Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тогтоолын төсөл өргөн барина


Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудлаар УИХ-ын даргатай зөвшилцөж, УИХ-ын дарга УИХ-ыг тараах шаардлага байхгүй гэсэн хариу өгсөн юм. Тиймээс одоо Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тогтоолын төсөл өргөн барих, эсэх талаар болон 2019 оны төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.
-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудлаар УИХ-ын даргатай зөвшилцсөн. Одоо тогтоолын төсөл өргөн барих уу?
-Дараагийн алхамыг удахгүй хийнэ. Түүнийг харж бай. УИХ-ыг тараах тогтоолын төсөл өргөн барина.
-Хэзээ өргөн барих вэ?
-Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьчихаад байна. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх вэ гэдгийг харна. Ер нь бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тогтоолын төсөл өргөн барина гэж ойлгож болно. Гэхдээ хугацаа нь болоогүй.
-Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй гэсэн ч тодотгол хийхээр болсон. Тэгэхээр он гарахаар ирэх жилийн төсөвт тодотгол хийж, аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд 500 тэрбум төгрөг суулгана гэсэн үг үү?
-УИХ хоригийг хүлээж авахгүй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн. Хоригийн нэгдүгээр заалттай санал нийлээгүй. Хоёрдугаар заалттай бараг бүх гишүүд санал нийлсэн. Хоригийг хүлээж авахгүй учраас 2019 төсөв тэр хэвээрээ үлдэнэ. Хоёрдугаар заалт нь "хөдөө аж ахуйн гаралтай экспортод чиглэсэн үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардагдах 500 тэрбум төгрөг хүртэлх нэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн дагуу төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар У.Хүрэлсүхэд даалгасугай" гэсэн өгүүлбэрийг нэмэхээр боллоо. Энэ жил нүүрсний үнэ өндөр байсантай холбоотойгоор 1.3 их наяд орчим төгрөгөөр орлого давж биелэсэн. Түүнээс энэ онд болон 2019 онд 500 тэрбум хүртэлх төгрөгийг Хөгжлийн банканд байршуулаад 5-10 жилийн хугацаатайгаар ЖДҮХС шиг ажиллана. Өөрөөр хэлбэл, төсвөөс Хөгжлийн банканд хүүгүй мөнгө өгнө, Хөгжлийн банк цааш нь зээлдэхдээ дээд тал нь 3-5 хувийн хүүтэйгээр зээл олгоно. Энэ үйлдвэрүүдийг мэдээж улс барихгүй хувийнхан барина. Жил болгон нядалж байгаа 15 сая малын түүхий эдийг боловсруулах гурван цогцолбор үйлдвэр барихаар төлөвлөж байна. Үүний тулд 2018 оны төсөвт энэ жил тодотгол хийнэ. 2019 оны төсөвт энэ мөнгө суугаагүй болохоор мөн тодотгол хийнэ. Гэхдээ энэ жил хэдийг дараа жил хэдийг яаж хувааж суулгах вэ гэдэг дээр уян хатан хандах байх. Ерөнхийлөгч хэзээ ч улсын үйлдвэр байгуулна гэж хэлээгүй. Гишүүд мушгиад байсан юм. Жижиг, дунд үйлдвэрт 200-300 тэрбум төгрөг өгчихлөө. Төсвөөс өгсөн мөнгөөр хувийнхан үйлдвэр байгуулдаг. Энэ бол яг ЖДҮХС-тай адил. Энэ зээлээр томоохон хэмжээний үйлдвэрүүд байгуулагдана.
-ТЭЗҮ, зураг төсөлгүй байна гэсэн шүүмжлэлийг гишүүд хэлж байсан. Зээл авах гэж байгаа хувийн хэвшлүүд өөрсдөө зураг төслөө гаргана гэсэн үг үү?
-Тийм. ЖДҮХС-гаас зээл авахын тулд барьцаа хөрөнгө, бизнес планаа хийгээд очдог. Яг түүн шиг л зээл гэсэн үг. Хэмжээ нь л их болохоос биш механизм нь яг ижил.
-Ерөнхийлөгчийн шаардлага биелчихлээ гэж үзэх болох уу?
-Ерөнхийлөгчийн хоригийн зургаан заалтын аль нь ч биелээгүй. Зургаан заалтыг үндэслээд долоо дахь нь болгож энэ 500 тэрбум гэдэг хэсгийг оруулсан. Энэ л биелсэн.
-Энэ 500 тэрбумын санхүүжилт ахиад л ЖДҮХС-тай адил болчихвол яах вэ?
-Адилхан болгохгүйн тулд банкаар олгож байгаа юм. Сайд өгөөд байвал яг л ЖДҮ шиг болно. ЖДҮ-г ч гэсэн сайд өгөхгүй болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ЖДҮХС-гаас зээл авахын тулд ХХААХҮЯ-нд хандах шаардлагагүй болж байгаа. Банкнаас авна.  Манай хоригийн зургадугаар зүйл дээр байсан энэ хэсгийг Засгийн газар хүлээж авсан юм байна.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан