Жүжигчин Ким Сү Хён өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ

Жүжигчин Ким Сү Хён өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ

Жүжигчин Ким Сү Хён өнөөдөр /2025.03.31/ хэвлэлийн бага хурал хийж, Ким Сэ Рун агсаныг насанд хүрээгүй байхад нь үерхлийн харилцаа үүсгэсэн гэх асуудал болон бусад дуулиант хэргийн талаар мэдэгдэл хийнэ гэжээ. Түүний агентлаг “Gold Medalist” мэдэгдсэнээр бол Ким Сү Хён орон нутгийн цагаар 16:30 минутад Сөүл хотын Мапо дүүргийн Стэнфорд зочид буудалд хурлаа хийх аж.

“Gold Medalist” агентлаг “Сүүлийн үеийн үйл явдлуудаас болж сэтгэлийн түгшүүр төрүүлсэнд чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Ким Сү Хёнд хэвлэл мэдээллийнхэнтэй шууд ярих боломж олгохын тулд энэ хурлыг зохион байгуулж байгаа” гэжээ. Хэвлэлийн бага хуралд Ким Сү Хён болох түүний өмгөөлөгч, “LKB & Partners” фирмийн хуульч Ким Жон Бук оролцоно. Гэхдээ хурал дээр Ким Сү Хён ямар нэгэн асуулт авахгүй аж.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2025.03.27/ Ким Сэ Руны гэр бүлийг төлөөлж буй хуульч Бу Жи Сог хэвлэлийн бага хурал хийж хоёр жүжигчний хоорондын “KakaoTalk” дахь мессежийг дэлгэсэн юм.

Ким Сү Хёнтой холбоотой дуулиант хэрэг жүжигчин агсан Суллигийн ах хариулт хүссэн мэдэгдэл гаргасны дараа даамжирсан юм. Суллигийн ах Ким Сү Хён болон найруулагч И Са Ранаас “Real” кино дээр гардаг маргаантай сцена дээр тайлбар авахыг хүссэн байна.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан