"Sukiya" сүлжээ рестораны 1900 салбар өнөөдөр хаагдана

"Sukiya" сүлжээ рестораны 1900 салбар өнөөдөр хаагдана

Японы "Sukiya" сүлжээ рестораны хоолноос янз бүрийн гадны биет олдсон гэсэн гомдол хэд хэдэн удаа гарсан тул өнөөдрөөс эхлэн /2025.03.31/ орон даяарх бараг бүх салбараа дөрөв хоногийн хугацаатай хаах болжээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард Тоттори муж дахь салбарт мисо шөлнөөс харх олдсон бол өнгөрсөн Баасан гаригт Токио хотын нэгэн үйлчлүүлэгчийн гэр лүүгээ авч явсан хоолноос жоомны тасархай олдсон байна. Ийм хэргүүд ойр давтамжтай дараалсан тул тус сүлжээ ресторан орон даяарх 1900 салбараа хаахаар болсон нь энэ юм.

Дөрөв хоногийн хугацаанд цэвэрлэгээ, эрүүл ахуйн арга хэмжээ авахаас гадна бохирдлыг шалтгааныг тогтоохоор ажиллана. Их дэлгүүрүүд дотор байрладаг зарим салбар хэвийн ажиллах ч үе шаттайгаар дараалан дээрх арга хэмжээнүүдийг мөн л авах аж.

"Sukiya" сүлжээ ресторан албан ёсны мэдэгдэлдээ "Үйлчлүүлэгчид болон харамсалтай явдал тохиолдсон бүх хүнээс гүнээ уучлал хүсье. Холбогдох арга хэмжээг авсны дараа та бүхний итгэл эргэн сэргэнэ гэдэгт найдаж байна" гэжээ.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан