Тамтаггүй баян тагнуулын ерөнхий газрын дэд даргатай танилц

Тагнуулын байгууллагад зургаан жил ажиллаад долоон тэрбум төгрөг хадгалж байжээ. Тагнуулын ерөнхий газрын дэд даргын хадгаламж өнгөрсөн жилийнхээс буурч дөрвөн тэрбум төгрөг болсон байна. Тэрээр сүүлийн үеийн тансаг зэрэглэлийн гурван автомашинтай бөгөөд нийт үнэлгээ нь 470 сая төгрөг. Харин 188 сая төгрөгийн үнэт эдлэлтэй юм байна.
Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Баттөмөрийн Энхсүх нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн.
Боловсролын байдал:
1997-2001 онд Тагнуулын ерөнхий газрын Дээд сургууль;
2004-2006 онд Удирдлагын академи;
2007-2009 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын магистрантурт тус тус суралцаж төгссөн;
Эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.
Ажилласан байдал:
2001-2013 онд ТЕГ-т ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга;
2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга;
2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, Консулын хэлтсийн дарга;
2016 оноос ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байна.
ТЕГ-ын "Хүндэт ажилтан".
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн хүндэт медаль", "Цэргийн гавъяаны одон"-гоор тус тус шагнагдсан.

Эх сурвалж: zarig.mn
скачать dle 12.0

Монгол
Монгол 2 May 2019 18:45
Гайхамшигтай ТЕГ-т зургаан жил ажиллаад 7 тэрбум төгрөгтэй. Ямар хүнийх нь мөнгө ингэж үржээд байнаа. Дэлхийд байхгүй гайхамшиг.Эсвэл 1 сарын цалин нь 100 сая төгрөг болоод байгаамдаа.
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан