Эрдэмтэд түрэг бичээсийг Монгол байсныг баталлаа


Монголчууд түрэг бичээсийг  тайлж уншиж чаддаг болсон гэж "Sergelen international expedition" ТББ-аас өнөөдөр /2019.04.10/ мэдээллээ. Тодруулбал, Орхон голын сав нутаг дахь Бильгэ хаан, Гол тэгиний гэрэлт хөшөөдийн бичгийг дахин шинээр тайлж, уншсан байна. Өмнө нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хадны бичээсийг судлах ажлыг гаднын эрдэмтэд хийдэг байсан ба монгол хэлний үгийн баялаг, зүй тогтлыг сайн мэдэхгүйгээс өөрсдийнхөөрөө тааж тайлсан тохиолдол их байжээ.
"Sergelen international expedition" ТББ-ын үүсгэн байгуулагч, С.Сэргэлэнгийн  хэлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байсан Түрэг улсын соёлын гайхамшигт дурсгал хадны бичээсийг тайлж уншдаг болсноор одоогийн Монгол хэлнээс өөр байсан гэх ташаа үзэл бодлыг арилгажээ.
Энэ нь бас Монгол Улсын түүх, хэл шинжлэлийн шинжлэх ухаанд шинэ нээлт болж байгаа юм. Гэхдээ ШУА-ийн Хэл уран зохиолын хүрээлэн энэ байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ч гэсэн явуулсан сургалтаар дамжуулан олон хүн хүлээн зөвшөөрсөн гэнэ.
Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хадны бичгийг судлах ажил XX зууны эхэн үеэс эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрт МЭӨ VI-VIII зууны үед хамаарах Түрэг улсын хадны их бага бичээс 70 гаруй байдаг аж.  Энэ хадны бичиг 2000 гаруй жилийн өмнө Хүн улс зохиож, мянга гаруй жилийн турш Түрэг, Уйгарын төрт улсууд өөрсдийн төрийн албан бичиг үсэг болгон хэрэглэж байгаад манай эриний XII-XIII зууны үед Их Монгол Улсын үед уйгур бичгийг төрийн албан бичиг болгон авч хэрэглэснээр аажимдаа мартагдах болсон юм. Гэвч 2000 жилийн дараа энэхүү хүн бичгээ дахин сэргээж уншиж байгаа нь энэ аж.  Энэ талаар  Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар “Би түүх археологийн шинжлэх ухаанд олон жил ажилласан судлаач хүнийхээ хувьд тусгай мэргэшсэн хүмүүс л тайлж уншиж чадна хэмээн боддог байлаа. Гэтэл бидний монгол хэлний үндсэн зүй тогтлоор уншиж болох бичиг гэдгийг С.Сэргэлэн багшаар заалгаж, ухаарсан юм. Тэгэхээр энэ хэл нь харь бичиг биш Монголчуудын өвөг дээдсийн бичиж үлдээсэн бичиг гэдэгт бат итгэж байна” гэлээ.
“Sergelen international expedition" ТББ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хадны бичээсийг тайлж унших талаар судалж ирсэн аж. Тус төрийн бус байгууллагаас Түрэг бичээсийг тайлж уншиж чаддаг болсон нь монголчууд малгайгаа сольсноос бус хэлээ солиогүй гэдгийн баталгаа гэдгийг онцолсон билээ.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан