Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна.
2025 оны 03-р сарын 27-ны 20 цагаас 2025 оны 03-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -17…-19 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
2025 оны 03-р сарын 29-нөөс 04-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
30, 31-нд Хэнтийн уулсаар, 4-р сарын 1-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -6...-11 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна.