Элон Маскийг "Tesla"-гийн захирлын албан тушаалаас огцрохыг уриалжээ

"Tesla"-гийн гүйцэтгэх захирал Элон Маскийг засгийн газрын үүрэгт ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бол захирлын албан тушаалаасаа огцрохыг уриалсан байна. Тодруулбал, тус компанийн анхны хөрөнгө оруулагчдын нэг, баялгийн менежер Росс Гербер "Sky News"-т өгсөн ярилцлагадаа Элон Маск өөрийн бизнестээ бус Дональд Трампийн улс төрд илүү анхаарч байна гэж буруутгажээ.

Шалтгаан нь засгийн газрын үр ашгийн хэлтэс (DOGE) дахь Элон Маскийн байр суурь болохыг тэрбээр онцлон тэмдэглэв.

Росс Гербер хэлэхдээ, "Би ‘Tesla’-д шинэ гүйцэтгэх захирал хэрэгтэй гэж бодож байна. Би өнөөдрөөс эхлэн энэ асуудлыг хөндөж эхлэхээр шийдсэн. Мөн үүнийг хэлж буй анхны шоу нь энэ юм" гэсэн байна. "Sky News"-т үргэлжлүүлэн ярихдаа, "Хэн нэгэн ‘Tesla’-г удирдах цаг нь болсон. Энэ бизнес хэтэрхий удаан хугацаанд орхигдсон. ‘Tesla’-гийн хийж буй маш олон чухал зүйлс бий. Тиймээс Элон буцаж бизнестээ анхаарч, гүйцэтгэх захирлын үүргээ гүйцэтгэж, бусад ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Эсвэл засгийн газартаа анхаарал хандуулж, хийж буй зүйлээ үргэлжлүүлэх юм бол ‘Tesla’-д шинэ захирал олж өгөх хэрэгтэй" гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS, TAGTIK

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан