Гааль дээр буусан “Airbus Helicopter H130” нисдэг тэрэг “Алтайн хүдэр”-ийн Р.Базарынх байжээ

Улаанбаатарын гааль дээр өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт “Airbus Helicopter H130” загварын шинэ нисдэг тэрэг буусан мэдээлэл цахим орчинд түгэн олон нийтийг ихэд гайхашруулсан билээ. Цар тахлын үед төр засаг, ард  түмэнгүй эдийн засаг хүндэрч бүсээ чангалж байгаа энэ үед ийнхүү өндөр зэрэглэлийн нисдэг тэрэг худалдаж авах эрхэм хэн байв гэсэн эрлийн давалгаа эхэлсэн билээ. Тэгвэл уг нисдэг тэрэг нь ИНЕГ-ын албаны дарга асан Э.Энхзоригийн Sky Jet  ХХК-ийн нэр дээр орж ирсэн нь тодорхой болсон юм.
Харин жинхэнэ эзэмшигч нь тус компани биш гэдэг нь тодорхой байгаа юм. Бидэнд олдсон мэдээллээр жинхэнэ нь эзэн нь Алтайн хүдэр ХХК-ийн захирал Р.Базар гэсэн мэдээлэл байна. Уг онгоц нь 3.3 сая ам.долларын үнэлгээтэй ажээ. Мөн 10.68 метрийн урттай, 3.34 метр өргөнтэй 1377 кг жинтэй бөгөөд 640 литр шатахууны банктай гэнэ. Ачаа тээврийн хувьд 2727 кг ачаа тээвэрлэх чадалтай. Өөрөөр хэлбэл, 848 морины хүчин чадалтай гэсэн үг юм.
Р.Базар нь гадаадаас орчин үеийн өндөр үнэтэй техник худалдан авдгаараа танигдсан нэгэн. Хамгийн сүүлд 2018 онд 400 мянган ам.долларын үнэтэй Lamborghini автомашин хоёрыг оруулж ирж байсан удаатай.
Алтайн хүдэр ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт Таяннуурын уурхайгаас төмрийн хүдэр олборлодог бөгөөд жилд 2.5 сая тонн төмрийн хүдрийг БНХАУ руу экспортолдог гэгддэг.
Эх сурвалж: shuurhai.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан