Итали бүхэлдээ хөл хорионд орлоо


Коронавирустэй холбоотой хязгаарлалт өнөөдрөөс эхлэн Итали даяар хэрэгжихээр боллоо. Энэ зарлигт Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте гарын үсэг зурсан байна.
Засгийн газар Ломбардия болон бусад 14 мужид гуравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө авсан арга хэмжээ мягмар гарагаас эхлэн дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар хэрэгжинэ. Хязгаарлалтын арга хэмжээний үеэр онц байдлаас бусад тохиолдлын шилжилт хөдөлгөөнийг зогсоож байна. Мөн сургууль, цэцэрлэг, их сургуулиудыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл хаажээ. Түүнчлэн мягмар гарагаас эхлэн баар, ресторан, паабууд, дисконы газруудыг 18:00 цагаас хойш хааж, хурим, оршуулга зэргийг хоригложээ. Музей, театр, кинотеатрууд ажиллахгүй юм байна. Харин нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоохгүй.
Италийн Засгийн газар энэ байдлаар коронавирусын түргэн тархалтыг зогсоохоор болжээ. Гуравдугаар сарын 9-ний байдлаар Италид 9172 хүн халдвар авснаас 463 нь нас барж, 724 нь эдгэж, 700 гаруй нь эрчимт эмчилгээнд байна.
Эх сурвалж: https://iz.ru/
Орчуулсан: Э.МАРТ
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан