Орон гэргүйчүүдийн тоогоороо дэлхийд тэргүүлж буй улс орнууд

Орон гэргүйчүүдийн тоогоороо дэлхийд тэргүүлж буй улс орнууд

 

Дэлхий даяар орон гэргүй хүмүүсийн тоог яг нарийн тооцоолоогүй ч 2021 онд 150 сая хүн орон гэргүй байна гэсэн тооцооллыг Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн амын хоёр орчим хувь нь орон гэргүй байна. НҮБ-ын мэдээлснээр, дэлхий даяар 1.6 тэрбум хүн амьдрахад шаардлага хангахгүй нөхцөлд амьдарч байгаа аж. Сүүлийн 10 жилд орон гэргүй хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдсээр байна. Ойрхи Дорнод зэрэг зарим бүс нутагт орон гэргүй хүмүүсийн түвшин өндөр байгаагийн гол шалтгаан нь хоёр улсын хоорондох зөрчилдөөнтэй холбоотой. Түүгээр ч зогсохгүй зарим улс байгалийн гамшигт нэрвэгдэж, Засгийн газарт сэргээн босгох хангалттай мөнгө байхгүй үед хохирогчид орон гэргүй хэвээр үлдэж байна. Нөгөө талаас дэлхий даяар орон сууцны үнэ огцом өсөж, хүмүүс байр авч чадахааргүй орлоготой байгаа нь мөн нөлөөлж байна. ОУВС-гийн 2021 оны дэлхийн орон сууцны үнийн талаарх тайланд дурдсанаар, орон сууцны үнийн өсөлтөд нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйл нөлөөлсөн бөгөөд зээлийн хүү бага, төрийн  таагүй бодлого зэрэг нь орон сууцны үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр 2023 онд дэлхийн ажилгүйдэл 5.2 хувьд  хүрч, 2024 онд хоёр сая гаруй хүн ажил хайхаар байгаа аж. Энгийнээр хэлбэл, дэлхий даяар ажилгүйдэл нэмэгдэж байгаа нь эргээд дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон сая өрхт түрээс, орон сууцны зээл төлөх, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хүндээр нөлөөлнө.  Филиппиний нийслэл Манила хот дахь  орон гэргүй хүмүүсийн тоо 4.5 сая орчим хүрснээр Азид  тэргүүлж байна.

2024 оны байдлаар орон гэргүй хүн ам олонтой улсуудыг авч үзвэл:

5. Конго

Орон гэргүй хүн ам: 5,332,000

Тус улсад  орон гэргүй болох гол шалтгаан нь байгалийн гамшиг, цэргийн бүлгүүдийн хоорондын  зөрчил юм. Конгогийн орон гэргүй хүмүүсийн дийлэнх хэсгийг дүрвэгсэд бүрдүүлдэг. НҮБ-ын Хүүхдийн сан, USAID, Эмнести Интернэшнл зэрэг байгууллагууд тус улсын орон гэргүй хүмүүст тусалж, тусламж үзүүлдэг.

4. Сири

Орон гэргүй хүн ам: 6.5 сая

Дэлхийн хамгийн хүнд хүмүүнлэгийн хямралтай нүүр тулсан Сири улс орон гэргүй 6.5 сая гаруй хүн амтай. Сири дэх орон гэргүй хүмүүсийн хямралын гол шалтгаан нь улс төрийн мөргөлдөөн, тогтворгүй эдийн засаг юм. Мөн тус улсад ядуурал, ажилгүйдлийн түвшин өндөр байгаа бөгөөд хүн амын 90 хувь нь ядуу зүдүү амьдарч, хүмүүнлэгийн тусламжаар амьдарч байна.

3. Египет

Орон гэргүй хүн ам: 12 сая

Египетэд 12 сая орон гэргүй хүн байгаа нь юуны түрүүнд хот суурин газрын гамшгийн улмаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэнтэй холбоотой. Египетийн орон гэргүй хүмүүсийн ихэнх нь өөрсдөө барьсан хашаа байшинд амьдардаг бол бусад нь гудамжинд амьдардаг. “Hope Village Society”, “Plan International Egypt” зэрэг төрийн бус байгууллагууд орон гэргүй хүүхдүүдийг дэмжих чиглэлээр ажилладаг.

2. Пакистан

Орон гэргүй хүн ам:20 сая

Пакистанд 20 сая орон гэргүй хүмүүс амьдардаг бөгөөд үүнд хүүхэд, хөгшин хүмүүс багтдаг. Пакистан дахь орон гэргүй хүмүүсийн тоо инфляци, нүүлгэн шилжүүлэлт, ядуурлын улмаас өссөөр байна. Тус улсад жил бүр тохиолддог байгалийн гамшиг тэр тусмаа үер хямралыг улам бүр нэмэгдүүлж байна. Пакистаны хүн амын 40 орчим хувь нь амьдрах орон сууцгүй.  Пакистаны Засгийн газар хоргодох байрны санаачилга гаргасан ч уг төсөл түр зогссон.

1. Нигер

Орон гэргүй хүн ам: 24 сая

Жагсаалтыг Нигер улс тэргүүлж байгаа бөгөөд одоогоор 24 сая хүн орон гэргүй байгаа аж. Тус улсад ядуурлын түвшин 63 хувьтай байгаа бөгөөд амьжиргааны өртөг нэмэгдсээр байна.

https://www.yahoo.com/finance/news/20-countries-highest-homeless-population-180254615.html

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан