Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ипотекийн зээл олголтын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Энэ оны аравдугаар сарын 15-ны байдлаар 11,056 ипотекийн зээл олгогдоод байгаа аж. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд олгогдоогүй их хэмжээний зээл юм байна. Засгийн газраас нийт зээлийн 1/3-ийг орон нутагт олгох ёстой гэдэг бодлого барьсан. Аравдугаар сарын 1-ний байдлаар 10,657 зээл олгогдсоноос 2,417 нь орон нутагт олгогджээ.Гэвч ипотекийн зээлийг хэтэрхий их олгосон тохиолдолд дагаад орон сууцны үнийн өсөлт үүсэх нөхцөл ажиглагдаж байгаа. Тиймээс зээлийн тоо 11 мянга гарсан тохиолдолд татах нь зүйтэй гэж харж байгаа хэмээн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдэгдлээ