Турк улс 15 хүртэлх насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглож эхэллээ

Турк улс 15 хүртэлх насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглож эхэллээ

 

Турк улсад 15 нас хүрээгүй хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон шийдвэр энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болжээ.

Тус улсын Гэр бүл, нийгмийн албаны хэрэг эрхэлсэн сайд Махинур Гекташийн мэдэгдсэнээр 15 нас хүрээгүй хүүхдүүд олон нийтийн сүлжээнд бүртгүүлэх боломжгүй болох бол олон нийтийн сүлжээнд одоо ашиглагдаж буй хаягуудыг шалгах ажил ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж. Шалгалтын явцад 15 нас хүрээгүй хүүхэд олон нийтийн сүлжээнд бүртгүүлсэн нь илэрвэл хаягийг хаах арга хэмжээ авна.

Хэрэглэгч 15 нас хүрээгүй бол олон нийтийн сүлжээнд нэвтрэх эрхгүй.

Шинэ журам хэрэгжсэнээр хэрэглэгчид олон нийтийн сүлжээнд нэвтрэхийн тулд төрийн үйлчилгээний систем рүү нэвтрэн, иргэний насыг баталгаажуулсан код авах юм байна. Хэрэглэгч 15 нас хүрээгүй бол олон нийтийн сүлжээнд нэвтрэх эрхгүй, 15-18 насныхан сүлжээнд бүртгүүлэх боломжтой ч зөвхөн найзуудынхаа хаяг руу зурвас бичих боломжтой, харин шууд дамжуулалт хийх боломжгүй мөн насанд хүрэгчдэд зориулсан сурталчилгаа энэ насны бүлэгт харагдахгүй байхаар зохицуулахаар болжээ. Дэлхийн бусад орнууд ч хүүхдүүдийг олон нийтийн сүлжээний нөлөөллөөс хамгаалах хууль журам боловсруулсаар байна.

15-18 насныхан сүлжээнд бүртгүүлэх боломжтой ч зөвхөн найзуудынхаа хаяг руу зурвас бичих боломжтой.

Тухайлбал, Австрали улс 16 нас хүрээгүй хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон хууль 2025 оны 12 дугаар сараас хэрэгжүүлснээр энэ төрлийн хориг тавьсан анхны улс болсон юм. Үүний араас Малайз 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олон нийтийн сүлжээнд бүртгүүлэх насны босгыг 16 гэж тогтоосон байна.

Түүнчлэн Грек улс 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 15 хүртэлх насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглохоор төлөвлөж байгаа бол Их Британи, Норвеги улс 16 хүртэлх насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээнд нэвтрэхийг хориглох хуулийн төслийг боловсруулж байгаа аж.

Эх сурвалж: Anadolu, РБК, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан