Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

 

10-р сарын 13-ны өглөө налгар намрын алтан наран шаргалтсан сайхан өглөө байлаа. ӨМӨЗО-ны Олон улсын эмнэлэг холын хол хилийн цаанаас хүрэлцэн ирсэн онцгой 14 зочдоо хүлээн авлаа. Тэд бол Монгол Улсаас ирсэн төрөлхийн зүрхний гажигтай 14 хүүхэд. Мэс заслын дараах давтан үзлэг хийхээр ирсэн нь энэ юм.
 
  - Улаан Загалмайн ах эгч нарт баярлалаа, эмч сувилагч ах эгч нарт баярлалаа... гэж 12 настай М.Нарангарав баярлаж талархсан сэтгэлийн үгээ дахин давтан хэлж, гэрэл зургаа авахуулж байлаа.
 
Эдгээр хүүхдүүд Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг, Хятадын Улаан Загалмайн Нийгэмлэг, Өвөр Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс хамтран зохион байгуулж байгаа “Сахиусан тэнгэрийн аялал- Бүс ба Зам”арга хэмжээний хүрээнд 2024 он ба 2025 онд Бээжинд төрөлхийн зүрхний гажиг өвчний хагалгаанд хамрагдсан хүүхдүүд юм.
 
- Би хүүгээ төрсний дараах 11 дэх хоног дээр нь төрөлхийн зүрхний гажигтай болохыг нь олж мэдсэн. Тэгээд л хаана мэс засал хийлгэх үү, яах уу? гээд л  эрэл хайгуулд гарсан. Азаар хүү маань Хятад, Монголын хамтарсан “Сахиусан тэнгэрийн аялал — ‘Бүс ба Зам’ санаачилгын хүрээнд төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хөтөлбөр”-т хамрагдан 2025 онд Бээжинд мэс заслын эмчилгээ амжилттай хийлгэсэн юм. Саяхан энэ эмч нар давтан үзлэг хийгээд хүү маань бүрэн эрүүл саруул болсон гэж хэллээ. Миний хүү их азтай хүү юм аа гэж  Б.Тэмүүлэнгийн ээж сэтгэл догдлон ярьж байлаа.
 
10-р сарын 12-ноос 15-ны өдрүүдэд Хятад, Монгол хоёр улсын Улаан Загалмайн Нийгэмлэгээс хамтран зохион байгуулж байгаа “Сахиусан тэнгэрийн аялал — ‘Бүс ба Зам’ санаачилгын хүрээнд төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хөтөлбөр”-өөр Монгол Улсын 14 хүүхдэд эмчилгээний дараах давтан үзлэг хийх үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Олон улсын эмнэлэгт амжилттай өрнөж байна.
   
Үзлэг, шинжилгээ дууссаны дараа төлөөлөгчид Хөххотын Хүүхдийн танин мэдэхүй, туршилт судалгааны төвд зочилж, харилцан оролцоонд суурилсан танин мэдэхүйн үйл ажиллагаанд оролцоно.
  
“Сахиусан тэнгэрийн аялал — ‘Бүс ба Зам’ санаачилгын хүрээнд төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хөтөлбөр” 2017 оноос эхэлж, Монгол улсын төрөлхийн зүрхний гажигтай 200 хүүхдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болно.
   
2023 оноос Монгол Улсын төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн эмчилгээний дараах давтан үзлэг хийх ажлыг тогтмол зохион байгуулж эхэлснээс хойш 2026 он хүртэл ӨМӨЗО-ны Улаан Загалмайн Нийгэмлэг нийт 41 хүүхдийн эмчилгээний дараах давтан үзлэг хийх ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна. Ингэснээр “Тусламж үзүүлэх - эдгэрэлтийг дэмжих - давтан үзлэг хийх” гэсэн хүмүүнлэгийн тусламжийн бүх үе шатыг хамарсан тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгож, хил дамнасан эмнэлгийн тусламж, хамгааллын тогтолцоог бэхжүүлж байна.
 
 
 
Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Зохиогч: Ш.ЦОГЗОЛМАА Х.ӨНӨБАДРАА С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : solongonews.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан