10-р сарын 12-ны өдөр ӨМӨЗО-ны 8 дахь удаагийн Монгол Улсын Техник, технологийн мэргэжил дээшлүүлэх сургалт Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуульд нээгдлээ.Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн сургалтын албаны дарга Л.Одончимэгээр ахлуулсан төлөөлөгчдийн багийнхан энэхүү сургалтад оролцохоор хүрэлцэн ирсэн байна.
Гурван өдрийн хугацаатай явагдах тус сургалтын арга хэмжээ нь мэргэшсэн лекц болон газар дээр нь танилцах аяллыг хослуулж, Монгол Улсын оролцогч багш нарт мэдлэгээ шинэчлэх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд нь тус дэм үзүүлж, улмаар Хятад, Монгол хоёр улс хоорондын боловсролын хамтын ажиллагаа, соёлын солилцооны гүүрийг улам бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.

Хятад, Монгол хоёр улс бол найрсаг хөрш бөгөөд чухал түнш юм. Өвөр Монголын Аж Үйдвэрийн Их Сургууль нь Монгол Улстай боловсролын солилцоо болон үйлдвэрлэл, сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд удаан хугацааны туршид идэвх санаачилгатай ажиллаж ирсэн бөгөөд тус сургууль нь ӨМӨЗО-ны Монгол Улсын Их Сургуультай хамтран олон улсын инженерийн сургууль байгуулсан анхны их сургууль юм. Тус сургууль хил дамнасан хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, Монгол Улсын олон тооны их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран "Хил дамнасан ухаалаг ложистик ба ухаалаг тоног төхөөрөмжийн хамтарсан лаборатори (Хятад-Монгол-Орос)" зэрэг хамтын ажиллагааны талбаруудыг байгуулахын зэрэгцээ хил дамнасан боловсон хүчин бэлтгэх хамтарсан хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж, үр дүнтэй хамтын ажиллагааны үр шимийг хүртэж байна.

Энэхүү сургалтын төсөл 2018 онд эхэлснээсээ хойш олон жилийн турш тогтвортой, тасралтгүй хэрэгжиж, гайхалтай үр дүнд хүрч, өнөөг хүртэл Монгол Улсын их дээд сургууль, мэргэжлийн сургалтын төв болон ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг автомашины засвар, цахилгааны инженерчлэл, барилга, гагнуур, хувцас загвар, хятад хэл зэрэг практик чиглэлээр сургаж, нийт 500 гаруй мэргэжилтнийг бэлтгэн гаргасан байна.
Редактор : Т.Шинэцэцэг
Сэтгүүлч : Т.Шинэцэцэг Ван Кэрань









































