Сон Хе Гё, Гон Ю нарын тоглосон шинэ цуврал 12 сард гарна

Сон Хе Гё, Гон Ю нарын тоглосон шинэ цуврал 12 сард гарна

 

Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Сон Хе Гё, Гон Ю нарын гол дүрд нь тоглосон "Netflix"-ийн шинэ цуврал "Tantara" арванхоёрдугаар сарын 11-нд нээлтээ хийх гэж байна. "Tantara" нь 1960-1980-аад оны үеийг харуулсан түүхэн цуврал бөгөөд ядуу зүдүү амьдралаас урлагийн салбарт хөл тавьсан Мин Жа бүсгүйн түүхийг өгүүлдэг. Харин жүжигчин Гон Ю түүний мөрөөдлийг дэмждэг Дон Гү гэх багын найзынх нь дүрд тоглож байгаа аж.

Жүжигчдийн бүрэлдэхүүнд Ким Соль Хён, Ча Сын Вон, Ли Ха Ни, На Мүн Хи нар мөн багтжээ.

Өмнөд Солонгосын нэрт кино зохиолч Но Хи Гён дөрвөн жил гаруй завсарласны эцэст "Tantara" цувралаар эргэн ирж байгаа юм. Тэрбээр өмнө нь Сон Хе Гёгийн тоглосон алдартай бүтээлүүд болох “Worlds Within” (2008), “That Winter, the Wind Blows” (2013), “Our Blues” (2022) зэрэг киноны зохиолыг бичжээ.

Жүжигчин Сон Хе Гё нь "Зүрхэнд шингэсэн намар", "Зочид буудлын эзэн", "Бүгдийг нь", "Миний байшин" зэрэг цувралаараа монголчуудад танил болсон нэгэн. Харин Гон Югийн хувьд "Бусан хүрэх галт тэрэг", "1982 онд төрсөн Ким Жи Ён", "Гоблин" зэрэг киногоороо танигдсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан