С.Батдөл шүүгч Г.Золбоогийн тусаар “акул”-уудтайгаа уулзав уу


УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг хураагдсан нь олон нийтийн дунд шуугиан болж байтал мань хүнийг "саатуулах 48 цаг нь дуусгавар болсон" гээд  сулласан нь олон нийтийн зэвүүцлийг хүргэж буй.
Хачирхалтай нь С.Батдөл хэргээ хүлээе, өөрийг нь саатуулах эсэх шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр оролцоно гэсээр байтал нь “сэтгэл гаргаж”, сулласан хүн нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Золбоо.
Тодруулбал Г.Золбоо С.Батдөлийг сулласнаар бусадтайгаа үгсэн, хуйвалдах боломж олгочихлоо гэх хардлагыг төрүүлж буй.
Учир нь УБТЗ гэх босоо удирдлагатай байгууллагын хувьд С.Батдөл шиг албаны орлогч дарга хүн ганцаараа шийдвэр гаргаад байх ямар ч боломжгүй.
Тиймээс олон нийтийн дунд яригдаж байгаа шиг мань “жараахай”-н дээр АТГ-ын даргын хамаатнууд байгаа юм биш үү.
С.Батдөл бол УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албандаа дээрээсээ гурав дахь хүн. Түүний дээр албаных нь дарга М.Цогт гэж бий. Мөн Тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан хамгийн том хүн нь.
Д.Амарбаясгалангийн хувьд АТГ-ын дарга З.Дашдаваагийн үеэл эгч бөгөөд өмнө нь яг С.Батдөлийн албыг хашиж байсан туршлагатай нэгэн. Тиймээс ч ачаа тээврийн эргэлтийг хэрхэхийг маш сайн мэднэ гэсэн үг.
Уг нь бусад хэргүүдийн хувьд сэжигтнийг үгсэн хуйвалдана гэж үзэн баривчлан, саатуулдаг. Гэтэл энэ удаа хүн нь өөрөө хэргээ хүлээе гэсээр байтал суллаад явуулж байгаа нь “акулууд”-тайгаа уулз гэж тулгав бололтой.

https://erennews.mn/article/58603
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан