Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болох байсан ч шүүгч өвчтэй гэх шалтгаанаар хойшиллоо. Эх сурвалжийн мэдээлснээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал ирэх долоо хоногийн баасан гаригт болохоор болсон бөгөөд өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Б.Махбал, хохирогч талын өмгөөлөгч З.Хүрэлсүх нар ирсэн байв.
Харин хохирогчийн ар гэрийнхэн хохирогчийн эцэг нас барсан гэх шалтгаанаар сэтгэл санааны байдлаас хамаарч шүүх хуралд ирээгүй байна. Өнөөдрийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Ренченхорол, улсын яллагч Ж.Энх-Амгалан, өмгөөлөгчөөр З.Хүрэлсүх, М.Алтанцэцэг, Ч.Отгонбаатар, Д.Батбаяр, Н.Намжилцогт нар байлцлаа. Одоогоор   сэжигтэн Б.Махбалыг  цагдан хориод байгаа бөгөөд түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Дээрх заалт нь хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.


скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан