Жүжигчин И Ши Ён 6 настай хүүгийн хамт Хималайн ууланд авирчээ

Жүжигчин И Ши Ён 6 настай хүүгийн хамт Хималайн ууланд авирчээ

 

Жүжигчин И Ши Ён 6 настай хүүгийн хамт Хималайн нурууны Марди Химал хэмээх ууланд авирчээ.

4000 гаруй метрийн өндөртэй Марди Химал ууланд алхсан зураг болон бичлэгээ энэ сарын 8-нд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн тэрээр хүүгээ нуруундаа үүрч яваа нь эдгээр зургууд дээрээс нь харагдах аж. 

Энэхүү аяллынхаа тухай тэрээр "Бид төлөвлөсөн ёсоороо нар мандахад оройд нь хүрч чадсангүй. Өглөөний 3:00 цагт бэлдэж эхэлсэн бөгөөд эрт гарахыг хичээсэн ч хангалттай хурдаар урагшилж чадсангүй. Гэсэн ч бид 4200 метрийн өндөрт Марди Химал ууланд маш амжилттай гарч чадсан. 

 

 

Аяллын турш цаг агаар ширүүн байсан. Замын төгсгөлд бороо болон цас орсон ч сүүлийн өдөр цэлмэг тэнгэр биднийг угтсан нь ерөөл шиг л санагдсан. Энэхүү аяллын хором бүртээ маш их талархаж, аз жаргалаар дүүрэн байна" гэжээ. 

11-р сарын 10-нд тэрээр фенүүддээ хандан аяллаа аюулгүй дуусгасан тухайгаа мэдэгдэн "Бид Покхара дахь зочид буудалд хоёр өдрийг аз жаргалтай өнгөрүүлж, Солонгос руу буцаж нисэх нислэгээ хүлээж байна. Ууланд гарсны дараа халуун шүршүүр, амттай хоол, тухтай ор гээд л бүхий л зүйлс үнэ цэнтэй санагдаж байна. Хамгийн гол нь миний хүү Жон Юүн. Тэр маш баярлаж, цагийн хөгжилтэй өнгөрүүлж, амарч, тэр ч байтугай шүхрээр нисэхийг оролдсон. Түүнийг  гадаад орчинд сайн дасан зохицож, аяллын үеэрх эмх замбараагүй байдалд хүртэл дуртай байгаа нь сайхан байна" гэжээ. 

 

 

 Жүжигчин И Ши Ёны хувьд 2017 онд бизнесмэн эртэй гэр бүл зохиож, нэг хүүтэй болсон. 2023 онд мөн хүүгээ үүржн Халла ууланд гарч байсан тэрээр эмэгтэй жүжигчид дундаа эрүүл, чийрэг бие, спортлог байдлаараа алдартай нэгэн билээ. 

 

 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан