Ерөнхийлөгч Эрдоганы талаар төөрөгдүүлсэн пост тараасан 30 хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ


ТУРК: Твиттер хуудсаараа Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы талаар ижил төстэй төөрөгдүүлсэн пост бичсэн 30 зохиогчийг илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар Лхагва гаригт Аюулгүй байдлын ерөнхий газрын мэдэгдлийг иш татан орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Туркийн хэрэглэгчдийн дунд твиттерт #нас барав гэсэн хаштагтай мэдээнүүд нийтлэгдсэн бөгөөд хаштаг хэрэглэн Ерөнхийлөгч Эрдоганы нэр төр, алдар хүндэд халдсан ташаа мэдээлэл цацагдсан бөгөөд мэдээнд 67 настай Эрдоганы биеийн байдал муудаж байгаа тухай цуурхал ч багтжээ.
Эдгээр 30 иргэнийг Ерөнхийлөгчийг гүтгэн доромжилсон, нэр хүндийг нь унагаасан хэрэгт  буруутгаж байгаа юм байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол тэдэнд хоригдох хүртэл ял оноох бололтой.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан