Турк "С-500" системийг үйлдвэрлэхэд ОХУ-тай хамтарна

Турк улс ОХУ-тай хамтран зенитийн пуужингийн "С-500" системийг үйлдвэрлэнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Турк улс "С-400" системийг хамтран үйлдвэрлэх зорилгоор 100 инженерээ ОХУ руу илгээснийг Эрдоган мэдээллээ гэж “Haberturk” сонинд бичсэн байна.
Үүний сацуу, тэрбээр Америкийн тав дахь үеийн "F-35" сөнөөгч онгоцыг худалдан авахаар төлөвлөж байгаа гэдгийг онцлон дурджээ. “Эрт, орой хэзээ нэгэн цагт бид "F-35"-ыг авна” гэж Эрдоган мэдэгдсэн байна. ОХУ-ын хувьд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах салбарт Турктэй технологийн түншлэлийг хөгжүүлэх нь маш чухал гэж "Ростех" компанийн ерөнхий захирал Сергей Чемезов тавдугаар сарын эхээр мэдэгдсэн байна. “С-500 системийн төсөлд Туркийн тал түнш болох хүсэлтийг бид сайшаан дэмжих болно” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Д.Жаргалскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан