Туркүүд нисэх хүчнээ устгасан түүх


Сөнөөгч онгоцны нисгэгч бэлтгэнэ гэдэг хямд биш. АНУ-ын Зэвсэгт хүчнээс гаргасан тооцоогоор, сөнөөгч онгоцны нэг нисгэгч бэлтгэхэд 11 сая ам.доллар зарцуулдаг гэжээ. Энэ бол стандарт сургалт, чадварыг эзэмшүүлэхэд зарцуулсан зардлын л хэмжээ болохоос олон жил ниссэн нисгэгчийн туршлагыг үнэлж баршгүй. Тэгэхээр АНУ-ын Нисэх хүчин туршлагатай нисгэгчдээ тогтоохын тулд хагас аая хүртэлх ам.долларын урамшуулал олгодогт гайхах юмгүй. Товчхондоо сөнөөг онгоцны нисгэгч гэдэг бол хүч чадал, нөөц бололцоо, баялаг юм. Гэтэл нисэх хүчнийхээ туршлагатай асс нисгэгчдийг барьж аваачаад шоронд хийчихсэн улс нэг байна. Тэр бол Турк улс.
Асуудал 2016 оноос эхэлжээ. Тэр жил Туркийн арми Р.Т.Эрдоганыг авч хаяхаа шахсан төрийн эргэлт зохион байгуулсныг бүгд санаж байгаа байх. Нэгэнт цэрэг армиас эргэлт хийх гээд бүтэлгүйтсэн тул цэвэрлэгээ хийгдэх нь ойлгомжтой байсан. Яг л энэ зарчмаар одоо Туркийн нисэх хүчний хамаг асс нисгэгчид нь шоронд ялзарч байна.    
Турк улс төрийн эргэлт хийх арвин туршлагатай /1960-1997 оны хооронд дөрвөн удаа төрийн эргэлт гарсан/ ч 2016 оны төрийн эргэлтийг жинхэнэ байсан гэхэд эргэлзмээр. Бараг Р.Т.Эрдоган өөрийн дайснуудаа устгаж эрх мэдлийг ганцаар атгахын тулд зориуд зохион байгуулсан гэмээр. Жишээ нь, цэргийнхэн Стамбулыг тусгаарлахын тулд Босфорын хоолойг бүслэн хаасан ч замыг зөвхөн нэг чиглэлд хаажээ. Танк унаж өвч бүрэн зэвсэглэсэн армийнхан цагдаа нар, энгийн иргэдэд бууж өгч байгаа бичлэг youtube-д дүүрэн байгааг одоо ч харж болно.
Р.Т.Эрдоган онгоцоор Стамбул руу зугтахад Туркийн нисэх хүчний хоёр F-16 онгоц хөөсөн ч устгаж чадаагүй. Туркийн цэргийнхэн эргэлт хийвэл тус улс НАТО-гийн нэг түшиц газар болох нь тодорхой байсан. Гэтэл ийм эгзэгтэй асуудлыг Кремль мэдээгүй, ямар нэгэн байдлаар асуудалд оролцоогүй гэх мэтээр эргэлзмээр баримт өчнөөн бий. Энэ бүгд төрийн эргэлт бол Р.Т.Эрдоганы өөрийнх нь зохион байгуулсан хуурмаг ажиллагаа, зэвсэгт хүчин дэх “асуултын тэмдэгтэй” буюу эргэлзээтэй генералуудыг зайлуулах гэсэн, Ф.Гюленистуудаас салах зорилготой үйл ажиллагаа байсан гэж хардахад хүргэдэг. Төрийн эргэлт хийх оролдлого гэж нэрлээд байгаа тэр зүйл ердөө цаг гаруй үргэлжилсэн бөгөөд дараа нь Р.Т.Эрдоганы захиргаа залхаан цээрлүүлэх, “цэвэрлэх” ажлаа эхэлсэн байдаг.
Туркүүд нисэх хүчнээ устгасан түүх
Армиас дээд тушаалын олон мянган офицерыг халсан. “F 16” сөнөөгч онгоцны 300 нисгэгчийг халж явуулж, заримыг нь шоронд хорьсон байна. Энэ цэвэрлэгээ Р.Т.Эрдоганы хүч нөлөөг бэхжүүлсэн. Гэвч нэг том асуудал ардаа үлдээсэн юм. Туркийн нисэх хүчний гол хүч болсон F 16 сөнөөгчийг хэн жолоодох вэ гэж.
Турк улс АНУ-аас сургагч нисгэгч илгээхийг хүссэн ч татгалзсан хариу авсан. Вашингтон сургагч багш нар илгээхийг зөвшөөрөөгүй тул Турк улс халж явуулсан 330 нисгэгчээ буцааж авчрахыг оролдож, хэрвээ дөрвөн жилийн дотор армид эргэж ирэхгүй бол иргэний нисэхийн лицензийг нь цуцална гэх мэт албадлагын шинжтэй захирамж шийдвэр гаргах болсныг Вашингтон хурцаар шүүмжилжээ. Турк улс Сирид цэргийн ажиллагаанд оролцож байна. Энэ бол нисэх хүчнээр оролдох цаг биш байсан гэдгийг харуулдаг. Ер нь явж явж, Турк улс энд тэнд цэргийн ажиллагаанд оролцоод байгаа нь Р.Т.Эрдоган сор болсон боловсон хүчнээ өөрийн гараар хөөсөн учраас үлдсэн нөхдүүдийг туршлагажуулж чадавхижуулах гэж хичээж байгаа хэрэг гэсэн яриа ч гарч байна. Туркууд АНУ-ын эсэргүүцлийг үл харгалзан ОХУ-аас агаарын довтолгоог эсэргүүцэх “С 400” зенитийн пуужин худалдаж авсан. Гэвч энэ систем нь онгоцыг л эсэргүүцэхэд сайтар зохицсон болохоос НАТО-гийн баллистик пуужингийн эсрэг ашиглах боломжгүй гэдэг нэрийдлээр Eurosam агаарын довтолгоог эсэргүүцэн хамгаалах систем бас авч байгаа. Агаар-газар ангиллын ийм зэвсэг худалдаж авах тал дээр Анкара ийнхүү онцгой анхаарч эхэлснийг шинжээч Озер Верда “Туркийн арми F 16 сөнөөгч онгоцны нисгэгчийн дутагдалд орсон учраас” хэмээн товч тодорхой тайлбарлажээ.  
Эх сурвалж: nationalinterest.org

Eagle.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан