УИХ-ын дэд дарга асан асан Г.Батхүү 2019 оны 5 сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Хэрэг гарсны дараа Нийслэлийн Цагдаагийн Газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Г.Батхүүг бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм.
Тэгвэл тус ажлын хэсэг уг хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорт хүргүүлжээ. Учир нь Г.Батхүүг амиа алдахад нөлөөлсөн, хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй гэнэ.
С.Сарнай