Польшид монгол оюутан амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ

Польш улсад сурч байсан Монгол Улсын иргэн өндрөөс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар баттай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, зургадугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Польш улсын Краков хотод суралцдаг монгол оюутан сургуулийнхаа оюутны байрны зургаан давхраас үсэрч амиа хорлосон байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаач санхүүгийн асуудлаас болж амиа хорлосон байж болзошгүй гэж таамаглаж байгаа ажээ. Учир нь Польш улсад хөл хорионд байгаа монгол оюутнууд санхүүгийн хүнд байдалд ороод байгаа бөгөөд сүүлийн 1-6 сарын тэтгэлгээ аваагүй байгаа гэнэ. Талийгаачийн бичиж үлдээсэн гэрээслэлийг цагдаагийн байгууллагаас олж, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.   

Ж.Бат
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан