П.Эрдэнэбилэг: ”Г гэгч этгээд 13 секундийн бичлэг байгаа мэтээр зохиож, Г.Батхүү агсны ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсан”

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэргийн шалгалтын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг хэлэхдээ: “Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүүгийн хэргийг Мөрдөн байцаах албанд үргэлжлүүлэн шалгаж байна. Энэхүү хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн 13 секундын бичлэг болон уг хэргийн гэрч байгаа тухай олон нийтэд мэдээлсэн.

Энэхүү мэдээллийн дагуу манай мөрдөн байцаах албанаас шалгалтын ажиллагаа явуулахад Д гэгч этгээд нь уг хэргийн нотлох баримт бий хэмээн талийгаачийн ар гэрийнхнээс 15 сая төгрөг залилсан болох нь тогтоогдсон.

Мөн дээрх этгээд нь бусдаас олон удаагийн үйлдлээр 269,101.575 сая төгрөг залилсан хэрэг үйлдсэн бөгөөд одоогоор уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусан хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын хяналтад хүргүүлээд байна” гэлээ.

Ж.Батдорж
Эх сурвалж: BOLOD.mn 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан