Дарга Ши Жиньпин 07-р сарын 04-ний өдөр Казакстаны нийслэл Астанад зохион байгуулсан Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгууллалтын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурал болон “Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалт+”-ын дээд хэмжээний уулзалтад оролцож чухал үг хэлсэн байна. Ши Жиньпин дарга:
- Одоогийн дэлхий дахин зуун жилд тохиолдоогүй өөрчлөлт хувиралттай нүүр тулж, хүн төрөлхтний нийгэм бас нэгэн удаагийн сонголттой тулгараад байна. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь түүхийн зөв тал ба хүн төрөлхтний нийгмийн төв голч талд зогсож байгаа нь дэлхий дахины хувьд туйлын чухал ач холбогдол үзүүлэх болно. Эв нэгдэлтэй хамтарч ажиллах нь Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтын амжилттай туршлага мөн. Бүс нутгийн улс орнууд лугаа хүчин зүтгэл гаргаж, “Шанхайн үзэл санаа”-г үргэлжлэн бадруулж, чиг хандлагыг зөвөөр тодорхойлон, Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтыг гишүүн орнуудын хөгжүүлэх найдвартай стратегийн хүчин болгон бүтээн байгуулахад Хятад улс бэлэн байна.
Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтын үзэл баримтлал болон “Шанхайн үзэл санаа” /Эв нэгдсэн хамтын ажиллагаа/нь улмаар хүлээн зөвшөөрөгдөж байгаа бөгөөд түүний нөлөө тусгал, эрч хүч, уриалах хүч тасралтгүй дээшилсээр байна гэж олон улс илэрхийлж байна. Хятад улс Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтын хөгжлийг идэвхтэй дэмжиж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг цаашид ахиулан, “Дэлхийн өмнөд орон”-ыг эв нэгдэлтэй цогцлоон бүтээн байгуулж, төв голч шударга бүхий олон улсын дэг журмыг бий болгоход Хятад улс идэвхтэй нөлөө үзүүлнэ.
Бүтээмжтэй хөгжлийн зам
Дарга Ши Жиньпин:
- Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион байгуулалт нь зууны солигдлын уулзвар цаг мөчид байгуулагдсан. Тухайн үед хүйтэн дайнаас үлдсэн эсэргүүцэл болон салан тусгаарлах үзэл оршсоор байсан. Тус байгууллалтын үүсгэн байгуулагч гишүүн улс орнууд түүхэн сонголт хийж, энх тайван хөгжлийг баримтлан, сайн хөршийн найрсаг харилцааг эрхэмлэж, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгоход хүчин зүтгэж, “Шанхайн үзэл санаа” нь гишүүн орнуудын хамтын итгэл үнэмшил, үйл ажиллагааны чиг хандлага болсон байна. Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалт байгуулагдсан 23 жилийн туршид гишүүн орнууд 10 болон нэмэгдэж, “Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтын том гэр бүл” нь гурван тивийн 26 улс орныг хамарч, түншүүд улмаар олширсноор хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьсан байна.
Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтын ерөнхий нарийн бичгийн дарга асан Алимов:
- 23 жилийн хөгжлийн явцад Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтын дэлхий дахины нөлөө тусгал тасралтгүй дээшилсээр байна. Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалт нь ямагт “Шанхайн үзэл санаа”-гаар хөтлөн дагуулж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, сайн хөршийн найрсаг харилцааг эрчимжүүлж, гишүүн орнуудын энх тайван, аюулгүй байдал болон тогтвортой байдлыг хамгаалах асар их эрч хүчийг харуулж байна. “Шанхайн үзэл санаа” нь бүс нутгийн болон олон улсын асуудлыг энх тайван арга бодлогоор шийдэхийг санаачилж, дэлхийн нийгэмлэгийн хамтын хүсэл эрмэлзлийг харгалзаж байгаа юм.
Киргизстан улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд асан Бактегулова:
- Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулалт нь “Шанхайн үзэл санаа”-г баримталж, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааг ахиулах чухал тавцан болж байна. Бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах, гишүүн орнуудын хамтын хөгжлийг дэмжих зэрэг тал дээр нааштай үүрэг гүйцэтгэж байгаа аж. Олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд “Талуудын хамтын хүчин зүтгэлээр бүс нутаг болон олон улсын үйл хэрэгт Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалт нь цаашид бүр чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүрэн байна гэдгээ илэрхийллээ.
Казахстаны “Аманнат” намын Олон Нийтийн Төрийн Бодлогын Төвийн Улс Төрийн Задлан Шинжлэх Хэлтсийн ахлах мэргэжилтэн Эрлан Ахмед:
- Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар “Астанагийн тунхаг ” болон дэлхийн улс орнууд эв зохицолтой, шударга, эв найртай дэлхий нийтийг цогцлоон байгуулах тухай санаачилсан. Сайн хөршийн харилцан итгэлцэл болон түншлэлийн харилцааны зарчмын тухай мэдэгдэл гаргасан бөгөөд эдийн засаг, банк санхүү, аюулгүй, хүмүүнлэг, системийн бүтээн байгуулалт зэрэг өргөн цар хүрээнд 26 бичиг материалд гарын үсэг зурсан байна. Дээд хэмжээний уулзалтын тохиролцсон аль олон үр бүтээл нь бүх талын эрч хүчийг нягтруулж, олон талт үзлийг жинхэнээр харуулж чадсан байна. Энэ нь Хятад улсын хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдмэл цогцыг бүтээн байгуулах үзэл баримтлалтай нийцэж байгаа юм.
Казахстаны ерөнхийлөгчийн Стратегийн Судалгааны Газрын мэргэжилтэн Алия Мусабекова:
- Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалт нь адил бус соёл болон хөгжлийн адил бус үе шатанд байгаа улс орнуудын эв нэгдлийг дэмжиж, энх тайвнаар хөгжих үр бүтэмжтэй хөгжлийн замыг бий болгосон. Түүгээр зогсохгүй, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг байгуулах үлгэр жишээ үзүүлсэн байна. Өөрчлөлт хувиралт ихтэй дэлхий нийтийн нөхцөл байдалд Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгууллалт нь цаашид эрч хүч оюун ухаанаа нягтруулан, нэн шударга, зүй зохистой чиглэлээр дэлхийн засаглалыг хөгжүүлэхийг дэмжих болно.
Эв нэгдэлт засаглал
Дарга Ши Жиньпин шинэ нөхцөл байдал, шинэ сорилтын өмнө Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалт нь гурван "чухал зүйл" -ийг биелүүлэх ёстой гэж онцлон тэмдэглэсэн байна. Үүнд:
Нэг. Бодит сүрдүүлгийн өмнө аюулгүй байдлын үндсэн шугамыг баримтлах хэрэгтэй.
Хоёр. Бодит эрсдэлийн өмнө хөгжлийн эрхийг хамгаалах хэрэгтэй.
Гурав. Хөндөлөнгөөс оролцож хагацуулах өрсөлдөөний өмнө эв нэгдлийн хүчийг бэхжүүлэх хэрэгтэй. Цаашид гишүүн орнууд хувь заяаны хамтын нэгдмэл цогцын үзэл баримтлалыг бат бэх баримталж, харилцан туслалцаа үзүүлж, “Таван хамтын гэр орон”-ыг бүтээн байгуулахад хүчин зүтгэл гаргаж, тухайлбал эв нэгдэж харилцан итгэлцсэн хамтын гэр орон, аюулгүй энх тайван хамтын гэр орон, хөгжин цэцэглэсэн хамтын гэр орон, сайн хөршийн нөхөрсөг харилцааны хамтын гэр орон, шударга, төв голч хамтын гэр орон зэргийг бүтээн байгуулах болно.
"Казахстан сонин”-ы ерөнхий редактор Шерек Колжомбаев:
- Дарга Ши Жиньпиний “Таван хамтын гэр орон”-ыг цогцлоон байгуулах санал нь Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтын эв нэгдэлт хамтын ажиллагааг хүчтэй ахиулах бөгөөд мөн Хятад орон ямагт дэлхийн улс орнуудтай сайн сайхан ирээдүйг цогцлоон байгуулах хүсэл эрмэлзлийг харуулсан байна.
ОХУ-ын Ардын Найрамдлын Их Сургуулийн дэд профессор Олег Тимофев:
- Талуудын хамтын хүчин зүтгэлээр тус удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хамтын ажиллагааны чухал үр бүтээлүүд гарсан байна. “Хятадын талын санал санаачилгууд нь бүс нутгийн болон дэлхийн засаглалын бодит шаардлагад нийцэж байгаа төдийгүй, Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгууллалтын тус биеийнхэн хөгжлийн шаардлагад нийцэж, Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтын тогтвортой хөгжилд хүчтэй хөдөлгөх хүч болж байгаагаар талуудад хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм.
Казахстаны Хятадын Судалгааны Төвийн дарга Гулина Шаймергенова:
- Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтын гишүүн улсууд давуу талаа бадруулж, худалдааны харилцааг зузаатган, хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын шинэ аз тохиолыг хангах болно. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон үр бүтээлүүд нь гишүүн орнуудын хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтын цаашдын хөгжлийг дэмжин, бүс нутгийн өнө удаан аюулгүй байдлыг хангаж, тогтвортой хөгжлийг дэмжих болно.
Казахстаны Хятадын Судалгааны Нийгэмлэгийн дарга Мейгординов:
- Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалт нь гишүүн улсуудын хоорондын эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, шинжлэх ухаан технологи, аюулгүй байдал зэрэг салбар дахь хамтын ажиллагааг чухал амжилтад хүргэсэн байна. Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтын хүрээнд Казахстан, Хятад хоёр орны зам тээвэр, бараа гүйлгээний хамтын ажиллагаа нь хоёр орны хоорондын худалдааг ахиулсан. Улмаар хоёр тал хамтын ажиллагаагаа үргэлжлэн гүнзгийрүүлж, харилцан ашигтай байхыг цаашид эрчимжүүлэн хамтын хөгжлийг ахиулахад дэмжих юм.
Хөгжил цэцэглэлийн хүч
Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтын ээлжит тэргүүлэгч орны үүргийг Хятад улс нэгэнт хүлээн авч байгаа бөгөөд ирэх онд Хятад улс Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион байгуулалтын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах юм. Энэ нь долоон жилийн дараа Хятад улс дахин тэргүүлэгч улсын хувиар зохион байгуулах тохилдол болох аж. Хятад улс тус байгуулалтын түншүүдтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, “Шанхайн үзэл санаа”-г хүлээн зөвшөөрсөн олон улс орон буюу олон улсын байгууллага нэгжүүдтэй хүчээ нэгтгэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдмэл цогцыг бүтээн байгуулах болно.
ОХУ-ын Олон Улсын Үйл Хэргийн Зөвлөлийн эрдэм шинжилгээний дарга Андре Колтунов :
- Сүүлийн жилүүдэд Хятад улсын санаачилсан Дэлхийн Хөгжлийн санаачилга, Дэлхийн Аюулгүйн санаачилга, Дэлхийн Соёл Иргэншлийн санаачилга зэрэг нь Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгууллагын чухалд үзсээр ирсэн аюулгүй байдал болон хөгжлийн асуудал зэрэг сэдвүүдтэй нийцэж байгаа юм. Хятад улс ээлжит тэргүүлэгч улсын хувиар цаашид нааштай ахиц гаргахыг хүсэж байна.
Киргизстаны Ошэнь Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны дарга Сахар Ибраимова:
- Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалт нь бүс нутгийн хоорондын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, гишүүн орнуудын хоорондох аюулгүй байдал болон эдийн засгийн хөгжил зэрэг салбарт тогтвортой хамтын ажиллагааны харилцааг бий болгосон байна. Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтын хөгжлийг дэмжих, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад Хятад улс чухал хувь нэмэр үзүүлж байна.
Бактюров:
- Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтын хөгжилд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тус байгуулалтын цаашдын хөгжил, олон улсын нөлөө тусгалыг дээшлүүлэхэд эрч хүч нэмж байна. Хятад улс бүх талынхантай хамт Шанхайн Хамтын Ажиллагааны Зохион Байгуулалтын хөгжлийг тасралтгүй сайжруулж, бүс нутийн болон дэлхийн энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад бүтээлч чанартай хүч болохыг хүсэн хүлээж байна.
“Сүүлийн жилүүдэд Хятадын улс “Бүс ба Зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах санаачилга болон дэлхийн гурван том санаачилга дэвшүүлсэн нь дэлхийн энх тайван, хөгжлийн үйлсэд чухал хүчин зүтгэл үзүүлсэн нь олон улсын хамтын нийгэмлэгт өргөнөөр хүрээлүүлж байна. Өнөөгийн дэлхийн улс төр эдийн засгийн байдалд чухал өөрчлөлт гарч байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн эв нэгдэлд дэмжиж, хамтын ашиг сонирхлоо хамгаалан, нэн шударга, зөв оновчтой олон улсын дэг журмыг бүтээн байгуулахад нэн олон улс орон оролцож идвэх нөлөө хүчин зүтгэл гаргахыг Хятад улс санаачилж байна. Энэ нь мөн “Шанхайн үзэл санаа”-ны чухал илрэл юм.
Зохиогч: | РЭНЬ ХАОЮЙ, ЖАН МИНХҮЙ, ШЕ ЯАХУН, ЛИ ЧЯН, ЖАН ШЯОДҮН, ШЯО ШИНЬШИНЬ |
Найруулагч: | ХАНЬ ХУНШЯ |
Эх сурвалж: | Синьхуа агентлаг |