БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлах ажиллагаа эхэллээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлах ажиллагаа эхэллээ

 

Сөүл хотын баруун дүүргийн шүүх мягмар гарагт /2024.12.31/ Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цэргийн онц байдал зарласных нь төлөө баривчлах тушаал гаргасан.

Тэгвэл БНСУ-ын авлигатай тэмцэх төрийн газар тэрхүү баривчлах тушаалыг өнөөдөр /2025.01.03/ гүйцэтгэж байгаа аж. Юн Сок Ёл баривчлах тушаал сонссон БНСУ-ын анхны ерөнхийлөгч юм. Авлигатай тэмцэх газар цагдаагийн байгууллагатай хамтран баричвлах тушаалыг гүйцэтгэхээр ажиллаж буй.

Тодруулбал, Өнөөдөр өглөө цагдаа нар, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Сок Ёлыг баривчлах ажиллагааг эхлүүллээ. Ерөнхийлөгчийн гэрийн ойролцоо замуудыг хааж, цагдаагийн машин, хэдэн арван автобус байрлуулсан байна.

Сөүл дэх Ерөнхийлөгчийн гэрийн ойролцоо нэн даруй баривчлахыг шаардсан жагсаал болж байгаа бол Ерөнхийлөгчийн гэрийн гадаа түүнийг дэмжигчид цуглаад байна. Баривчлах ажиллагааг явуулахад Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба болон дэмжигч жагсагчид нь саад болж магадгүй байна. Цагдаагийн 100 орчим бие бүрэлдэхүүн ажиллагаанд оролцох төлөвтэй байна.

Өнөөдөр өглөө 09:00 цагийн байдлаар баривчилгаа хийхээр эхний 20 бие бүрэлдэхүүн Ерөнхийлөгчийн гэрийн гадаа ирсэн байгаа бол 80 бие бүрэлдэхүүн замдаа гарсан байна. Харин Сок Ёлын өмгөөллийн баг баривчлах тушаалыг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд баривчилгааг хүчингүй болгохоор хүсэлт шүүхэд гаргахаа мэдэгдээд байгаа юм.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан