Имарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа

Имарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа

 

Нийслэлийн Онцгой байдлын газраас "Скай Хайпермаркет" ХХК-ийн Имарт Баянгол салбартай хамтран гал түймэр унтраах тактикийн дадлага, сургуулийг 2024 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 04:00 цагт худалдааны төвийн барилгад гарсан гал түймрийг унтраах, арга зүй, онцлогийг судлах, гал унтраах ангиудын харилцан хамтын ажиллагааг сайжруулах, дотоод зохион байгуулалт, гал түймэртэй тэмцэх хэсгийн гүйцэтгэх үүргийг тодотгох, ажилтан албан хаагчдад гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гал түймрийг унтраах мэдлэг, дадлагыг олгох зорилгоор зохион байгууллаа.

Дадлага сургуульд  Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Скайхайпермаркет ХХК-ийн Баянгол салбар, Хан-Уул салбар, түгээлтийн хэлтсийн 450 гаруй ажилтан, албан хаагч  оролцож, гал түймрийн үед хариу арга хэмжээг төлөвлөх, гал түймрийг унтраах, мэдлэг, дадлагыг дээшлүүллээ.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ #06

Наадам ирлээ #05

Наадам ирлээ #04