Яргайтын богинод түймэр гарч найман байшин шатжээ


Өнөөдөр өглөө 08:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын аманд түймэр гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд иржээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч түймэрийг унтраажээ. Гал түймэрт дөрвөн га газар өртөж, найман байшин бүрэн шатжээ.
Яргайтын богинод түймэр гарч найман байшин шатжээ
Яргайтын богинод түймэр гарч найман байшин шатжээ

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан