УИД-ийн дээд давхар шатаж байна

УИД-ийн дээд давхар шатаж байна. Тус дэлгүүрийн дээд давхарт номын, бэлэг дурсгал, үндэсний хувцасны дэлгүүрүүд байрладаг. Онцгой байдлын албанд ирүүлсэн дуудлагын дагуу 16:50 цагийн орчимд гал унтраах, аврах ангийнхан очиж галыг унтраахаар шуурхай ажиллаж байна. Гал түймэр унтраах хоёр ангийн 3 тасгийн 24 гал сөнөөгч галыг унтраахаар ажиллаж байна. Дээд давхар нь бүхэлдээ шатжээ. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна. 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан