Москва хотод амьдарч буй монголчуудын АНХААРАЛД

Москва хотод амьдарч буй монголчуудын АНХААРАЛД

 

Энэ сарын 22-ны орой ОХУ-ын нийслэл Москва хотын захад оршдог Crocus City Hall концертын танхимд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 137 хүн алагдаж, 100 гаруй хүн шархадсан талаар мэдээлсэн. 

Үүнтэй холбогдуулан Москва хотод амьдарч буй иргэд, оюутнуудад манай улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлжээ. Үүнд:
 

  • Онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх,
  • Ойрын өдрүүдэд олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх,
  • Өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. 
     

Мөн шаардлагатай тохиолдолд тус Элчин сайдын яамны (495) 690-67-92 утсанд хандахыг зөвлөлөө.

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан