Гадаад харилцааны сайдын зөвлөлийн 6 дугаар хуралдаан энэ оны 6 дугаар сарын 9-ний өдөр Гадаад харилцааны яаманд болж цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэв.
Хуралдааныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг даргалж, Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаад эх орондоо буцаж ирсэн дараах элчин сайд нарын тайлан авч хэлэлцэв.
Үүнд:
–Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад Элчин сайдаар ажилласан Р.Болд
–Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад Элчин сайдаар ажилласан Ц.Жамбалдорж,
–Монгол Улсаас Унгар Улсад Элчин сайдаар ажилласан З.Батбаяр,
–Монгол Улсаас БНФранцУлсад Элчин сайдаар ажилласан А.Баттөр,
–Монгол Улсаас ЕХ-нд Элчин сайдаар ажилласан О.Оч,
–Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Элчин сайдаар ажилласан Н.Тулга,
–Монгол Улсаас ОХУ-д Элчин сайдаар ажилласан Д.Даваа,
–Монгол Улсаас АБНЕгипетУлсад Элчин сайдаар ажилласан Ч.Баярмөнх,
–Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад Элчин сайдаар ажилласан Л.Баттулга