Чехийн Элчин сайдын яам "VFS Global" байгууллагын үйлчилгээгээ сэргээнэ

Чехийн Элчин сайдын яам "VFS Global" байгууллагын үйлчилгээгээ сэргээнэ

 

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ сарын 25-наас Чех болон Эстони, Литва, Польш, Словак болон Швейцарь улсууд руу зорчих визийн өргөдөл хүлээн авдаг VFS Global байгууллагын үйлчилгээгээ сэргээх болжээ. Иргэд тус байгууллагаар богино хугацааны шенгений виз мэдүүлэх боломжтой аж.

 

Ташрамд дурдахад, тус байгууллага ОХУ болон Беларусийн иргэдийн визийн өргөдлийг хүлээн авахгүй. Зөвхөн онц шаардлагатай гэж үзсэн тохиолдолд (жишээ нь: ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүн) БНЧУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтэст шууд хандах боломжтой гэдгийг анхааруулсан байна.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан