Шүүхийн захиргааны ажилтнууд хууль хэрэглээний сургалтад хамрагдаж байна

Нийслэл болон орон нутгийн шүүхийн тамгын газрын 253 шүүхийн захиргааны ажилтан Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хууль хэрэглээний сургалтад хамрагдаж байна. Албан хаагч нар хоёр ээлжээр, эхний ээлж нь 10-р сарын 16-18-ны өдрүүдэд, хоёрдугаар ээлж нь 19-21-ний өдрүүдэд хөтөлбөрийн дагуу суралцаж байгаа юм.
 

 
      Монгол Улсын их сургуулийн Хууль Зүйн Сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор Т.Золбоо эрүүгийн эрх зүйн чиглэлээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ захиргааны эрх зүйн чиглэлээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа иргэний эрх зүйн чиглэлээр тус тус лекц сонсгож байна.
 

 
       Мөн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Г.Энхжин, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар нар ”ХАСХОМ мэдүүлэх, тайлагнах”, ”Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, ”Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2023-2030 он” сэдвээр мэдээлэл хүргэлээ.
 
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан