“BTS”-ийн бэлэг дамын үнэ нь 500 мянган вон хүрэв

“BTS”-ийн бэлэг дамын үнэ нь 500 мянган вон хүрэв

 

“BTS” хамтлагийнхан Бусан дахь тоглолтынхоо үеэр шүтэн бишрэгчиддээ тунгалаг ууттай бэлэг тараасан. Бэлэг зарим шүтэн бишрэгчид хүрэлцээгүй атал тарааж эхэлснээс хойш төд удалгүй цахим платформуудаар зарагдаж эхэлсэн нь маргаан дэгдээгээд байна. “Karrot”, “Bungaejangter” зэрэг платформоор “BTS”-ийн бэлэг 140 мянган воноос 500 мянган воны үнэ хүрэв.

Тунгалаг ууттай бэлгэнд банны алчуур, шүхэр, “Laneige”-ийн сальфеткан маск, “BTS”-ийн загварчилж гаргасан “7”, “613” үнэртэй уснууд, гэрэл зургууд, гишүүдийн гар бичвэртэй карт, “TirTir” брэндийн кюшн багтжээ.

Хамтлагийн гишүүн “Jungkook” тоглолтын өмнө “Бид бүх зүрх сэтгэлээ шингээн энэ бэлгийг бэлдлээ. Хүн бүхэнд бэлэг хүрэлцэнэ гэж найдаж байна” гэжээ.

Зарим шүтэн бишрэгчид бэлэг хүрэлцээгүй ч гэлээ тэдэнд сүүлд нь бэлэг хүргүүлнэ гэж хамтлагийн агентлагийн зүгээс мэдэгдсэн. Гэвч шүтэн бишрэгчид сэтгэл дундуур хэвээр байна. Нэгэн шүтэн бишрэгч “Х” хаягаараа жиргэхдээ “Та нар ичих хэрэгтэй. Хүн бүхэн бэлэг авч чадаагүй. Та нар юу хийгээд байгаа юм бэ” гэсэн бол өөр нэгэн хүн “Инээдтэй юм. Та нар найз залуугийнхаа өгсөн бэлгийг дамлаж зарж яаж чадаж байна?” гэх зэргээр зохион байгуулалт болон дамлан наймаалагчдад хандан дургүйцлээ илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан