Жон Кирби: ОХУ Молдавт үймээн дэгдээхээр төлөвлөж байна

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр гэнэтийн мэдэгдэл хийлээ.
Тэрээр “Америкийн тагнуулынхан Кремль Европын өөр нэг орны ардчиллыг нураах төлөвлөгөөтэй байгааг тогтоосон” гэж  мэдэгдсэн байна. Кирби “Оросын тагнуулын алба одоогийн байдлаар Молдавт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Молдавын Засгийн газрын эсрэг бослого гаргах үндэс болгон ашиглахыг эрмэлзэж байна” гэжээ.
Молдав улсад өнгөрсөн ням гарагт Засгийн газрын эсрэг томоохон жагсаал болсон юм. Молдавын цэнхэр, шар, улаан тугийг мандуулсан олон мянган хүн нийслэл Кишинев хотын төвийн гудамж болон парламент, гүйцэтгэх засаглалын байрны хажуугаар жагссан. Орон нутгийн цагдаа нар 54 жагсагчийг нийтийн хэв журам зөрчсөн хэргээр баривчилсан бөгөөд тэдний бараг тал нь насанд хүрээгүй хүн буюу хүүхэд байжээ.
Европын мэдээллийн байгууллагууд болох “Delfi Estonia”, “Шведийн Expressen” сонин, Лондонд төвтэй “Dossier Center”, “Kyiv Independent”, “Rise Moldova”, “Frontstory”, “Vsquare”, “Süddeutsche Zeitung”, “Westdeutscher Rundfunk” (WDR), “Norddeutscher Rundfunk” зэрэг Европын мэдээллийн байгууллагуудын сурвалжлах багийнхан Кремлийн Молдавт явуулах бодлогын талаар мэдээлэл олж авсан байна. Энэхүү баримт бичиг нь ОХУ-ын Беларусь улсыг өөртөө нэгтгэх төлөвлөгөөтэй холбоотой ижил төстэй стратеги боловсруулж байсан Ерөнхийлөгчийн хил дамнасан хамтын ажиллагааны газраас эхтэй аж. Үүнийг задруулсан эх сурвалжийн мэдээлснээр Молдавын стратегийг 2021 оны намар Беларусийн стратегийн нэгэн адил Оросын Жанжин штаб болон Москвагийн тагнуулын үндсэн алба болох ФСБ, СВР, ГРУ-ын саналаар боловсруулсан байна.
Молдав дахь Оросын стратеги нь "Гадны оролцогчдын (ялангуяа АНУ, Европын Холбооны орнууд, Бүгд Найрамдах Турк, Украин) Молдав улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, нөлөөллийг бэхжүүлэх оролдлогыг эсэргүүцэхэд чиглэгдэж байгаа аж. Мөн уг төлөвлөгөө нь Молдавын нэг хэсэг гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Москвагийн дэмжлэгтэй салан тусгаарласан бүгд найрамдах улс болох Приднестровь дахь Оросын цэргийг гаргаж, Молдавын Засгийн газрын аливаа үйлдлийг "саармагжуулах" зорилготой аж.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан