Нидерланд: Хөл хориог эсэргүүцсэн иргэд дэлгүүр дээрэмдэж, машин шатаажээ



Нидерландад коронавирусийн тархалтыг зогсоох үүднээс авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал нэгдүгээр сарын 24-ний ням гарагт болж, эмх замбараагүй байдал нэгдэж байлаа. Хөл хориог зөрчигчдийг олноор нь баривчилсан хэдий ч даваа гарагийн үдэш жагсаал дахин эхэлж, улмаар үймээн үүсгэжээ. 
ВВС агентлагийн мэдээлснээр Амстердам болон Эйндховен хотын иргэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй коронавирусийн тархалттай тэмцэх арга хэмжээнүүдийг эсэргүүцэнх жагссан байна. Жагсагчдыг тараахын тулд цагдаагийнхан усан буу, нулимс асгаруулагч хий ашиглажээ.
 
Ням гарагт болсон жагсаалын дараа 250-300 рчим хүнийг баривчилсан гэх мэдээлэл гарч байлаа. Гэвч эмх журам тогтоох гэсэн энэ алхам нь жагсагчдын дургүйцлийг улам өдөөсөн байна. Нэгдүгээр сарын 25-ны даваа гарагт Нидерландын хэд хэдэн хотод дахин эсэргүүцэл үймээн гарчээ.

"19.30 цаг хүртэл бүх зүйл харьцангуй тайван байсан. Харин дараа нь жинхэнэ там эхэлсэн" хэмээн Нидерландын цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлснийг РИА Новости дамжуулсан байна. Залуус бөөндөө цуглан машинуудыг онхолдуулж, шатааж, дэлгүүр дээрэмдэн, хууль сахиулагчид руу дайрсан байна. Орон нутгийн цагаар 22 цагт 70 орчим хүнийг баривчилжээ.
 
Энд дуулгахад, Нидерландад 12 дугаар сарын дунд үеэс эхлэн бүх нийтийн хөл хорио үйлчилж байгаа бөгөөд хүнсний дэлгүүрээс бусад бүх дэлгүүрүүд, спорт танхим, зугаа цэнгээний газрууд хаагдсан юм. Нэгдүгээр сарын 23-ны өдрөөс хөл хорих цаг тогтоож, 21.00-04.30 цагийн хооронд онц шаардлагагүй бол гэрээсээ гарахыг иргэдэд хоригложээ. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 950 мянга орчим байгаа бол халдварын улмаас 13.5 мянган хүн нас барсан байна.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан