Харьков хотын орон сууцны барилга дээр Оросын пуужин унажээ


Харьков мужийн засаг захиргааны дарга Олег Синегубов Оросын пуужин Харьков хотын төвд байрлах орон сууцны барилгыг оносон гэж мэдэгдэв.
"Урьдчилсан байдлаарС-300 пуужин байсан. Онцгой байдлын бүх алба газар дээр нь ажиллаж байна" гэж Синегубов бичжээ.
Зарим мэдээллийн хэрэгслүүд  ОХУ-ын зэргэлдээ Белгород мужаас С-300 пуужин харвасан тухай бичжээ.
Мөн Харьков хотын дарга Игорь Терехов тус хотын Киев дүүрэгт байрлах орон сууцны барилга дээр пуужин унасныг баталжээ.
Тэрээр "Барилгад гал гарсан. Их хэмжээний хохирол учирсан. Хохирогчид байгаа, гэхдээ энэ мэдээг баталгаажуулах шаардлагатай" гэжээ. Тодорхой байгаагаас нэг хүн нас барж, гурван хүн шархаджээ.
Хожим нь ирсэн мэдээллээр одоогоор нэг орцны дөрвөн давхар эвдэрч сүйрсэн  гэж Украины хэвлэлүүд мэдээлж байна. Эндээс шархадсан хоёр хүнийг гаргаж авсан гэж нүдээр үзсэн гэрчүүд мэдээлээд байна.
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан