Хойд Солонгос шумбагч онгоцноос баллистик пуужин харвалаа

Хойд Солонгос өнөөдөр /2019.10.02/ өглөө хоёр баллистик пуужин Япон тэнгисийн зүг харвалаа гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгдэв. Пуужингуудын нэг нь Японы Шиманэ мужийн газар нутаг дахь эдийн засгийн онцгой бүсэд унажээ. БНСУ-ын штабуудын дарга нарын хорооны мэдээллээс үзвэл, пуужингуудын Хойд Солонгосын зүүн эргийн Вонсан боомтын бүсээс харвасан аж.
Нөхцөл байдалтай холбогдуулан Япон улс Аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах шийдвэр гаргаад байгаа бөгөөд хуралдаанд Ерөнхий сайд Абэ Шинзо, гадаад хэргийн сайд, батлан хамгаалахын сайд нар оролцох гэнэ. Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар Хойд Солонгосын зүгээс пуужин харвахтай холбоотой нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэхээр болжээ. Абэ Шинзо байгаа бүх мэдээллийг цуглуулж, усан болон нисэх онгоцнуудын аюулгүй байдлыг хангах үүрэг өгчээ.
Энэ оны долоодугаар сараас хойш Хойд Солонгос ойрын зайн тусгалтай баллистик пуужин тогтмол харваж байгаа билээ. Зөвхөн наймдугаар сард гэхэд Пёньян таван баллистик пуужин туршсан. Өмнөд Солонгосын тал өнөө өглөө харвасан пуужинг шумбагч онгоцны “Пуккыксон” загварын баллистик пуужингууд байсан гэж таамаглаж байна. Пуужин 910 км өндөрт хөөрч, 450 орчим км зайг туулсан байна.

Я.Болорскачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан