Амьжиргааны түвшин тооцоолох аргачлалд НОЦТОЙ АЛДАА гаргасан тул ҮСХ-нд шаардлага хүргүүллээ


ҮСХ болон ХНХЯ-нд эхчүүдийн төлөөллөөс хүүхдийн мөнгө олголтод айл өрхийн өр, орлогын харьцааг тооцолгүй бодит амьдралд нийцүүлээгүйгээс олон өрх хохирсон талаар мэдээлж, хүүхдийн мөнгө олголтын амьжиргааны түвшин тооцоолох аргачлалд ноцтой алдаа гаргасан талаар шаардлага хүргүүлэв.
Ээжүүдийн төлөөлөл хэлэхдээ:"Бид анх хүүхдийн мөнгийг тэтгэмж биш гэж үзэж, бүтэн олгох хүсэлт хүргүүлсэн боловч ЗГ-аас хүүхдийн мөнгийг тэтгэмж гэж үзээд зорилтот бүлэгт буюу нийт өрхийн 91 хувьд нь олгохоор болсон. Ингэхдээ ҮСХ-ноос гаргасан өрхийн амьжиргааны түвшин тооцоолох өрхийг орлуулан тооцох аргаар хийсэн. Харин өчигдөр /2023.01.22/-ийн байдлаар амьжиргааны түвшин доогуур хэдий ч хүүхдийн мөнгө аваагүй есөн хувьд орсон мянга гаруй өрх гарч ирсэн. Тухайлбал, Манайхыг 30-40 сая төгрөгийн өрхийн орлоготой гэж тооцоолсон. Нийт 10 сая төгрөгийн татвар төлөх ёстой гэдэг. Би оюутан хүү, бага насны охинтойгоо амьдардаг өрх толгойлсон ээж. Тэгээд миний амьдралыг мэдэх хороо, нийгмийн даатгал дээрээ очтол "Та 10 сая төгрөгийн татвар төлөх боломжгүй юм байна" гэсэн. Би ганцаараа гурван хүүхдээ тэжээж, их дээд сургуульд суралцуулж, үнэнч шударгаар амьдарч байхад халамжаас хасаж байгаа нь шударга бус. Миний амьдралыг таньдаг мэддэг хүмүүс мэднэ. Би маш их гомдолтой, бухимдалтай байна. Иймд тус гэр бүлүүдийн төлөөлөн ээжүүдийн төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн халамжийн яаманд шаардлага хүргүүлж байна” гэлээ.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан