Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгө авах ёстой өрхийн хүүхдүүдийг бүрэн хамруулж, хийдлийг арилгана


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар өнөөдөр /2023.01.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хүүхдийн мөнгөнд хамрагдсан гэж гарсан өрхийн хүүхдийн мөнгө нь асуудалгүй орно. Харин мэдээлэлд нь зөрүү гарсан байвал шинэчлэлийг 14 хоногийн хугацаанд хийж, хүүхдийн мөнгө авах ёстой өрхийн хүүхдүүдийг бүрэн хамруулахад Засгийн газар анхаарч ажиллан, хийдлийг арилгана. Иймд иргэд тайван байж, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийн шинэчлэлийн ажлыг зохион байгуулах үйл явцад цахимаар болон биечлэн оролцохыг уриалж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо.
Түүнчлэн "Өнгөрсөн хугацаанд бүртгэлийн нөхцөл байдал ямар түвшинд явж ирсэн, иргэд хоорондоо эд хөрөнгөө худалдан, наймаалцахдаа бүртгэлээ цаг тухайд нь хийлгэдэггүйгээс энэ нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Монголын төрд бүх төрлийн мэдээлэл бүртгэгдсэн байдаг боловч иргэдийн хоорондын шилжих ажиллагааг иргэдийн зөвшөөрөлгүйгээр хийх боломжгүй. Зөвшөөрсөн тохиолдолд л хийгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Засгийн газар цаашид бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн дүүрэн хийж чадсанаар ирэх жилүүдэд дахин ийм алдаа дутагдал гарахгүй байх бүрэн нөхцөлийг хангаж чадна" гэх мэдээллийг өглөө. 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан