15-17 насны 5 хүүхэд амралтын газраас сум руу алхаж яваад осгох эрсдэлд оржээ


Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Номт”-ын самбар гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 9 км-т/ өсвөр насны 5 хүүхэд хатуу хучилттай авто зам дагуу явган явж байна бид нар осгох нь гэсэн дуудлагыг энэ сарын 17-ны өдрийн 03:26 цагт ОБЕГ-т хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход тус аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номт” амралтын газраас Сүхбаатар сумын чиглэлд явган явж байсан Сүхбаатар сумын Ганзам багийн 2 дугаар байрны Т /17 настай, эрэгтэй/, Т /17 настай, эрэгтэй/, .А /16 настай, эрэгтэй/, Э /16 настай, эрэгтэй/, М /15 настай, эрэгтэй/ нарыг 04:26 цагт аймгийн төвд авчирж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан