
Мөн Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Буйр нуурын эрэг “Долоон-Од” гэдэг амралтын газраас гарсан Улаанбаатарын харьяат 4 хүн сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 12-ны 16:53 цагт иржээ. 49 настай Б /эрэгтэй/, 20 настай залуу Б, 52 настай Ч /эрэгтэй/, 45 настай С /эрэгтэй/ нар хувийн моторт завьтайгаар Буйр нуур руу 12 цагийн орчим гарсан аж. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 306 дугаар ангийн 1 дүгээр застав, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр 19:05 цагт нуурын эргээс 16 км, Монгол Улсын хилээс 7 км-ээс эсэн мэнд олсон байна.