Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар-Алтад багийн “Хотгор” гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс зүүн зүгт 55 км-т Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын харьяат иргэн 65 настай, эрэгтэй Э тавдугаар сарын 8-ны 01:00 цагийн орчимд иргэн Ж-гийнхээс гэртээ харих гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг тавдугаар сарын 9-ний 18:05 цагт хүлээн авсан байна.
Ингээд аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, нэг автомашинтай, орон нутгийн 40 иргэн, есөн автомашинтай тавдугаар сарын 9-ний 21:16 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 23:55 цагт эрлийг түр зогсоожээ. Өнөөдөр 07:00 цагаас эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.