Согтуугаар машин жолоодож яваад осолджээ

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Дөрөлж” гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун зүгт 7.5 км, Бугат сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т уг осол болжээ. Онцгой байдлын газарт суудлын автомашин онхолдож 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлаг өчигдөр /2022.09.06/ 22:05 цагт ирсэн байна.
Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Булган аймгийн 46 настай эрэгтэй Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Соната-6” загварын суудлын автомашинаар зорчиж яваад онхолдож автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байжээ. Түүнийг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.  
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан