О.Баасанхүү: С.Эрдэнэ, Х.Баттулга нар хуйвалдаж, АН-ыг хувийн компани болгох гээд байна


УИХ-ын гишүүн асан, АН-ын Нарийн Бичгийн дарга, хуульч О.Баасанхүү мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: " АН-ын гишүүд эвлэлдэн нэгдэхээр ажиллаж байгаа. Гэтэл С.Эрдэнэ, Х.Баттулга гэсэн хоёр нөхөр хоорондоо хуйвалдаж, энэ намыг хувийн компани болгох гээд байна. Энэ хоёр эрүүгийн хэрэгт барьцаалагдсанаасаа болоод АН-аар тоглоод байна. Энэ хоёр болих хэрэгтэй. С.Эрдэнэ мэдэгдэл хийхдээ Х.Баттулгыг Оросын тагнуул, төмөр замын гэмт хэрэгтэн гэсэн. Тийм учраас АН Х.Баттулгыг шалгуулахаар хуулийн байгууллагад өгсөн юм.
 
Бид УИХ-ын сонгуульд энэ хоёр хүнээр удирдуулахгүй. Намын удирдлагад нэр цэвэр лидерүүдийг сонгож оруулахаар ажиллаж байна.
 
С.Эрдэнийн хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээд нь 3 шатны шүүхээр ял авсан байна лээ, иймээс бид хуулийн байгууллагаас лавлагаа хүссэн. АН-ын байр хэн нэгэн компаний өмч байх ёсгүй. С.Эрдэнийн "Шонхор тауер"-т байж болохгүй. АН нэг хүний, нэг компаний нам байх ёсгүй. Дүрэм, үзэл санаанд суурилсан нэгдэл байх ёстой. С.Эрдэнэд бид АН-ын дараагийн даргыг сонгох процесст битгий саад бол гэж хэлж байгаа. УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь аль ч талд орохгүй, зөвшилцлийн талд орно гэж хэлж байна.
Ер нь бол бид анхнаасаа С.Эрдэнийг сольж амжаагүй байна л гэж хамтарч байсан, гэтэл одоо нөгөөх маань намын даргыг солих ажилд саад учруулж эхэлчихлээ. АН-ын эвлэрлээс МАН-ынхан маш их айж байгаа юм байна лээ. С.Эрдэнэ Х.Баттулгыг шүүмжилж, шүүмжилчихээд одоо тэврэлдээд яваад байгаа нь гутамшиг" гэв.
 
Х.Цэцэн
https://www.sonin.mn/news/peconomy/133711
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан