Л.Наранбаатар: “Х.Баттулга, А.Гансүх нар улсад 55 тэрбумын хохирол учруусан”

 
Эдийн засагч Л.Наранбаатар ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсон. Энэ асуудлаар тэрбээр өчигдөр АТГ-ын үүдэнд /2021.03.31/ мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр, Улсад онц их хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтыг та бүхэнд танилцуулъя. Энэ хэрэг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний хонгилын шүүгч, прокуроруудтай холбогдож байгаа юм. Тэдний нуун дарагдуулсан 55 тэрбумын хохирлыг нэхэмжилж, ард түмэнд олгуулахаар өнөөдөр мэдээлэл хийж байна. Энэ бол төмөр замын бүтээн байгуулалтаас хулгайлсан мөнгө. Тэд улсад хохирол учруулсан нь нотлогдсон. Энэ хэрэгт оролцсон шүүгч, прокуроруудыг өнөөдөр зарлана. Энэ хэрэг 2012 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд болсон. Дэд сайдаар нь өнөөдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ҮАБЗ/- ийн дарга болсон А.Гансүх ажиллаж байсан. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр замыг "Энержи Ресурс” компани нь улсаас мөнгө гаргахгүй өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт эхлүүлэхээр тухайн үеийн Зам тээврийн яамтай гэрээ байгуулсан. Бүтээн байгуулалт эхлүүлэхэд бэлэн болсон байтал тус компанийн гэрээг цуцлаж, Монголын төмөр зам руу шилжүүлсэн. Үүнээс л хулгай луйврын схемийг Х.Баттулга, А.Гансүх нар байгуулсан.
Тодруулбал, 2013 оны тавдугаар сарын 6-нд А.Гансүх нь дэд сайдаас Зам тээврийн сайд болсон байв. Ингэснээр Х.Баттулга өөрийн ойрын хүмүүсээ эрх мэдэл бүхий албан тушаалуудад томилсон.

Тухайлбал, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нь Х.Баттулгын жолооч, бие хамгаалагч нь байсан. Мөн П.Бат-Эрдэнэ гэх маш ойрын хүнийг Монголын төмөр замын Гүйцэтгэх захирлаар томилсон. Энэ хүн өнөөдөр гэмт хэргээ шалгуулахгүй Монгол Улсаас зугтчихсан. Интерполоор эрэн сурвалжлагдаад олдохгүй байгаа” гэв.
Түүнчлэн эдийн засагч Л.Наранбаатар ҮАБЗ-ын нарийн бичгийн дарга А.Гансүхэд 2015 оны арванхоёрдугаар сарын 29-нд хэрэг нээсэн талаар дурдлаа. Гэвч уг хэргийг 2017 онд шүүгч З.Болдбаатар мөрдөн байцаалт руу буцаажээ. Мөн “Энэ хүн өмгөөлөгч Б.Баасанцогтоос нэг сая төгрөг авсан баримт дэлгэгдсэн. Тэр бол А.Гансүхийн "гарын хүн" юм. Мөн Улсын дээд шүүхийн шүүгчээр энэ оны хоёрдугаар сард томилогдсон С.Соёмбо-Эрдэнэ. Тэр бол давж заалдах шатны шүүгч байсан. Прокуророос А.Гансүх, Х.Баттулга нарыг улсад хохирол учруулсан нь нотлогдсон тул хэргийг буцаахгүй гэх эсэргүүцэл гарсан. Гэвч С.Соёмбо-Эрдэнэ эсэргүүцлийг хүлээн авалгүй, А.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон" хэмээн мэдээлсэн юм.


скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан