АНУ-ын цар тахлын эсрэг бодлого суларсан нь эмзэг бүлгийн хүмүүст хүнд тусаж байгаа гэжээ

АНУ-ын цар тахлын эсрэг бодлого суларсан нь эмзэг бүлгийн хүмүүст хүнд тусаж байгаа гэжээ

 

Энэ оны хоёрдугаар сараас хойш АНУ-ын муж улсууд цар тахлын эсрэг арга хэмжээнүүдээ цуцлах шийдвэр гаргаж, улмаар сүүлийн өдрүүдэд Цагаан ордны цар тахлын эсрэг ажлын албанаас, "Америкийн Засгийн газар PCR шинжилгээ, эмчилгээ, вакцинжуулах төлбөрийг иргэдийн өмнөөс төлөхөө зогсооно" гэж мэдэгджээ.  Америк, Их Британийн мэдээллийн хэрэгсэл, судалгааны төвүүд Америкийн энэхүү “назгай бодлогын” сөрөг үр дагаварт анхаарлаа хандуулж эхэлсэн байна.
"Америкт одоо ч гэсэн өдөрт 500 хүн ковидоор амиа алдаж байна. Өөрөөр хэлбэл, Америкт долоо хоног бүр  энэ тахлаар  нас барж буй хүмүүсийн тоо "9.11"-ийн хэрэг явдлын нас баралтаас ч илүү байна гэсэн үг" гэж Америкийн нэрт  хөтлөгч Мехди Хасан саяхан Twitter-тээ бичжээ.
 
Их Британийн "Guardian" сайт наймдугаар сарын 30-нд бичсэн нийтлэлдээ:  "Америкийн цар тахлын эсрэг бодлого суларсан нь дархлаа муутай эмзэг бүлгийн хүмүүст маш хүнд тусаж байгаа бөгөөд өндөр настнууд, хүүхдүүд хохирч  байна" гэсэн байна.
 
Г.Бямба
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан